ЕХ Унгарын зээлийг “гэсгээх” 27 нөхцөл тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Европын Холбоо Унгарын парламентын сонгуульд ялалт байгуулаад байгаа “Тиса” намын тэргүүн Петер Магьярт царцаасан зээлийг чөлөөлөх 27 нөхцөл тавьжээ.

Financial Times хэвлэлд мэдээлснээр, ЕХ нь Украинд олгох зээлийг чөлөөлөх, Оросын эсрэг тавих хориг арга хэмжээнд Унгарын тавьсан хоригийг цуцлах мөн тус улсад реформ явуулах нөхцөлүүдийг тавьсан байна. Үүний оронд ЕХ нь Унгарт зориулсан 35 тэрбум ам.долларын татаасыг олгох аж.

Унгарын парламентын сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний “Тиса” намын тэргүүн Петер Магьяр Унгар улсын Европын Холбоо болон НАТО дахь бүрэн эрхт оролцоог сэргээнэ гэж мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top