ОХУ-тай хил залгаа Монгол Улсын Увс аймаг Орос-Хятадын хил дамнасан тээврийн коридорын ложистик төв болгон хөгжих зорилго тавиад байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Тус аймаг засаг дарга Эвэлсүрэн Насанбат БН Тува улсад айлчилж, Увс аймгийн зорилгын талаар танилцуулжээ. Тэрбээр Орос, Хятад улсын төлөөлөгчдийг Увс аймагт тавдугаар сарын 29-30-нд болох Эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьжээ. Ирэх арга хэмжээг Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах аж.
Хил дамнасан тээврийн коридорыг хөгжүүлэх хүрээнд Тэс болон Боршоо хилийн боомтуудыг хөгжүүлэхээр зорьж байна. Эдгээр боомтоод жилд дунджаар 5-6 мянган хүн зорчдог байна. Зорчигчдын 90 орчим хувь нь зөвхөн Боршоо боомтоор хилээр гардаг. Боршоо боомт нь Оросын Хандгайтын хянан нэвтрүүлэх боомттой залгаа болохыг ТАСС агентлаг тодруулжээ. Түүнчлэн Монгол Улсын ерөнхий сайд ОХУ-ын засгийн газарт хандан Монгол Улсын баруун бүс, тэр дундаа Боршоо боомтоор бензин тогтвортой нийлүүлэх хүсэлт тавьж байжээ.
БН Тува улсын тэргүүн Владислав Ховалыгийн үзэж буйгаар, Хандгайтын хянан нэвтрүүлэх боомт нь Орос, Монгол, Хятад гурван улсыг холбох тээврийн коридорын гол цэгүүдийн нэг юм. Тээврийн коридорын төсөл нь эхний ээлжид автомашин, цаашид төмөр замын тээврийг хамруулах ба энэ нь Тува улсын засгийн газрын саналаар Сибирийн холбооны тойргийн 2035 он хүртэлх нийгэм, эдийн засгийн хөгжлийг стратегийн нэг зорилго юм.

Сэтгэгдэл ( 2 )
Ложистикийн хөб ч гэх шиг Хаб гэж гадаад үгийг Монголчилж байхаар зүгээр л Тээвэр зуучлалын төв гээд л баялаг Монгол үгсийн сангаа ашиглаач дээ!!!
Ложистикийн хөб ч гэх шиг Хаб гэж гадаад үгийг Монголчилж байхаар зүгээр л Тээвэр зуучлалын төв гээд л баялаг Монгол үгсийн сангаа ашиглаач дээ!!!