Төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо 7 дахин нэмэгджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо өмнө нь 60 орчим байсан бол одоо 400 гаруй болж нэмэгджээ. Төрийн болон албаны, байгууллагын нууц нийлээд 800 орчим баримт бичиг байгаа нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж буй нэг хүчин зүйл юм.

Өнөөдөр Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсөлд төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар бус УИХ баталдаг болгох, “албаны нууц” гэх ойлголтыг халах гэсэн хоёр үндсэн өөрчлөлтийг тусгажээ. Одоо мөрдөж буй зохицуулалтаар төрийн нууцын жагсаалтыг Засгийнгазрын тогтоолоор баталж байгаа нь Үндсэн хууль нийцэхгүй, хяналт сулрах нөхцөл бүрдэж байгаа гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Хэвлэлийн эрх чөлөөний 2025 тайланд Монгол Улс 102 дугаар байрт жагссан. Нийт таван шалгуур үзүүлэлтээс хамгийн үнэлгээ алдсан нь улс төрийн индикатор юм. Өнгөрсөн жилийн тайланд дээрх таван шалгуур үзүүлэлтээс улс төрийн шалгуур үзүүлэлт бөгөөд 106 дугаар байрт жагсжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top