Э.Батшугар: Эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилчидтай эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, ЭМД-ын санхүүжилт, эмч ажилчдын цалин хангамжийн асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас тооцож, цалингийн нэг системтэй болгох, ард түмний хамгийн их хэрэглэдэг эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах үүрэг өглөө.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, оновчтой болгож, даатгалаар авдаг тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, мөн хөнгөлөлтэй эмийн жагсаалтыг шинэчилж иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулана гэлээ.

Түүнчлэн бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчийн мэдээллийг нэг цахим системээр дамжуулдаг болох мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, шатлал хоорондын уялдааг сайжруулахад шаардлагатай цахим шилжилтийг богино хугацаанд хийхийг онцоллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар төсвийн боломж, бодит нөхцөлд тулгуурлан эдгээр чиглэлүүдийн уялдааг хангаж, салбарын тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр үе шаттай сайжруулалт хийхэд анхаарч ажиллана гэв.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.47.110) 9 минутын өмнө

Аймаг, Улсын том эмнэлгүүддээ 10. 10 Томограф, MRI гэх мэт чухал аппарат авч өгөөд эмнэлгийн Квотыг устгачихвал чи сайн сайд байх болно.

0  |  0
сонгогч(202.9.47.110) 13 минутын өмнө

Аймаг, Улсын том эмнэлгүүддээ 10. 10 Томограф, MRI гэх мэт чухал аппарат авч өгөөд эмнэлгийн Квотыг устгачихвал чи сайн сайд байх болно.

0  |  0
Top