Дорнод аймагт он гарсаар 16 удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газарт ажиллах үеэрээ Гал түймэр унтраах, аврах 52, 53, 62 дугаар ангийн үйл ажиллагаа болон техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа.

 

 

Мөн говийн бүсийн аймгуудаас томилогдон тус аймгийн Матад, Халхгол, Дашбалбар суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед шуурхай унтраах үүрэг бүхий алба хаагчидтай уулзалт хийж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, үүрэг чиглэл өгсөн юм.

Дорнод аймгийн хэмжээнд он гарсаар 16 удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top