Нийслэлд өдөрт дунджаар 37 мянган скүүтер, цахилгаан дугуй зорчиж байна

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600 мянган тээврийн хэрэгсэл, 37 мянган скүүтер, цахилгаан дугуй зорчиж байна. Иймд, Скүүтер, дугуй, мопед ямар ч тээврийн хэрэгсэл жолоодох үедээ дүрмээ заавал дагахыг ТЦА-наас уриалав.

Тодруулбал:

  • Скүүтер, мопед түрээслүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, Нийслэлийн тээврийн бодлогын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулах
  • Тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангуулах
  • Скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх
  • Унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх
  • 16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй байх
  • Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх
  • Иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах
  • Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас сануулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top