Н.Учрал: Эрүүл мэндийн салбараа цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлөв

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр гаргасан шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайд мэдээллээ. 

Тэрээр эрүүл мэндийн салбарт гаргасан шийдвэрийн талаар  "Эрүүл мэндийн салбарынхан хуучин, шинэ хоёр цалинтай болоод байсан. Цалин нэмсэн ч юм шиг, нэмээгүй ч юм шиг будилааныг арилгаж чөлөөлөв.

Нэмэгдэл олгохдоо нэмэгдээгүй хуучин цалингаас нь боддог. Татвар, шимтгэлийг нь нэмэгдсэн цалингаас нь авчихдаг. Цалин нэмсэн ч нэмэгдээгүй, гар дээрээ авдаг нь хэвээрээ үлдсэн будилаанаас цагаан нөмрөгтнүүдээ чөлөөлж байна.

Эрүүл мэндийн салбарынхан 5-р сарын 1-нээс нэмэгдсэн цалингаасаа илүү цаг, жижүүр хийсэн гэх мэт нэмэгдлээ тооцуулж авна" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top