“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлын ээлжит шуурхай хурал болж, өмнөх хурлаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг газрын дарга нар танилцууллаа. Үүнд:
Стандарт, хэмжил зүйн газар болон Канад Улсын Стандартын зөвлөлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт нутагшуулах боломжтой стандартуудын жагсаалтыг боловсруулсан талаар мэдээлэв. Мөн барилга байгууламжийн норм, нормативын сангийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр батлуулсан байна. Түүнчлэн “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт” /БНбД 30-01-04/ барилгын норм ба дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын төслийг “Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэхээс гадна барилгын ажлын захиалагчийн үйл ажиллагааны хяналтын тогтолцоог ил тод, нээлттэй болгох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, чанарын эрсдэлийг бууруулах зорилгоор ISO 9001:2015 стандартад нийцсэн “Чанарын удирдлагын төлөвлөгөө” боловсруулах ажлыг хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.
Хурлын үеэр төвийн захирал Д.Мөнхбаатар дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Үүнд:
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэгжилтийг чангатгаж, инженер техникийн болон эрсдэлтэй нөхцөлд ажилладаг ажилтнуудын ажлын байрны эрсдэлийн үнэлгээг шинэчлэх, аюулгүй ажиллагааны заавар, санамжийг шинэчлэн батлуулах,
-Барилгын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга), Хот байгуулалтын тухай хууль (шинэчилсэн найруулга), Орон сууцжуулалтын тухай хууль, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслүүдэд мэргэжлийн хэлтсийн дарга, инженер, техникийн ажилтнуудын саналыг нэгтгэн хүргүүлэх,
-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын байгууллага болон бусад төрийн болон хяналтын байгууллагуудтай уялдаа холбоог сайжруулах,
-Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, зорилт, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх арга хэмжээг хэлтсүүд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх,
-Барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлгийн хэрэгжилт, үзүүлэлтүүдийг график хэлбэрээр гаргаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал, хүсэлтийг нэгтгэн танилцуулж, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхэд анхаарахыг тус тус үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00