Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан багууд өнөө шөнө Будапештийн финалд өрсөлдөх хувь заяагаа шийднэ. Испанийн хоёр клуб энэ улиралд зургаа дахь удаагаа учраа таарах бол, Ливерпүүл клуб ПСЖ-д хожигдохгүйн төлөө тэмцэх болно. Францын гигант хувь заяагаа тодорхой болгох уу, эсвэл дархан аварга Реал Мадрид эргэн ирээд хагас шигшээд шалгарах уу, бүр эсвэл Арсенал өөрийн цэнгэлдэхдээ Португалийн төлөөллийг буулган аваад хорь илүү жилийн дараа хагас шигшээд шалгарах уу...
Атлетико vs Барселона

Атлетикочууд шөвгийн наймын эхний тоглолтоо Барсагийн цэнгэлдэхэд хийсэн. Энэ улиралд хоёр баг тав дахь удаагаа учраа таарсан энэ тоглолтод Атлеко өрсөлдөгчөө хоёр гоолын зөрүүгээр буулган авч, сэтгэл тэнийсэн билээ.
Энэ тоглолтын эхний үеийн төгсгөлд Пау Кубарсиг алдааных нь хариуд талбайгаас хөөсөн нь гоолын дайтай шийтгэл байж Хулиан Альварес гоолдсоноор Камп Ноугийн шуугиан намжсан билээ. Хоёрдугаар үед зочид хамгаалалтад төвлөрч, эзэд бөмбөг илүүтэй зээмшсэн ч сэлгээнээс гарсан Александр Сөрлот хүний илүүг ашиглан гоол оруулснаар зочид тэргүүллээ улам баталгаажуулсан юм. Тэд тоглолтод гоолын боломж барагтай үзүүлээд ялалт байгуулж чадсан.
Мадридчуудын дуулиантайхан ялалт энэ тоглолтын хүчний тэнцвэрийг бүхэлд нь өөрчилсөн гэхэд хилс болохгүй. Тэд одоо фаворит нь. Ханси Фликийн залуус энэ улиралд эргэн ирж чадна гэдгээ хангалттай харуулсан. Гэвч Диего Симеоне үр дүнгээ хэрхэн хадгалахаа мэддэг дасгалжуулагч. Тэгээд ч тэд “Метрополитано” цэнгэлдэх хүрээлэндээ Барсаг хүлээж авна шүү дээ.
Ливерпүүл vs Пари Сен-Жермен

Дэлхийн тэргүүлэх “1xBet” брэндийн түнш Пари Сен-Жермен клуб шөвгийн наймын эхний тоглолтдоо Английн аварга Ливерпүүлийг 2-0 харьцаагаар төвөггүй буулган авсан. Тэд өмнөх тоглолтод ердөө 26% бөмбөг эзэмшиж, хаалга руу нэг ч цохиж чадаагүй! Хэрэв Парисчууд үүсгэсэн боломжоо ашигласан бол илүү олон гоолын зөрүүгээр хожиж болох байсан.
Францын гигантууд хоёр тоглолтын гол фаворит хэвээр байна. Английн Ливерпүүл хотод тоглох ПСЖ клубийн хагас шигшээд шалгарах магадлал 70% болж өссөн. Хэдийгээр Ливерпүүл клуб шөвгийн 16-д эргэн ирж чаддагаа харуулсан ч энэ удаагийн учраа нь Галатасарай биш гэдгийг санах хэрэгтэй. Ялангуяа өнгөрсөн жилийн аваргууд энэ жил ч түрүүлэх гол магадлалтай клубийн нэг хэвээр байна.
Арсенал vs Спортинг

Арсенал клуб энэ жилийн Аваргуудын лигт түрүүлэх магадлалтай нэг. Тиймдээ ч шөвгийн наймын эхний тоглолтод Спортинг клубийг 0:1 харьцаагаар ялалт байгуулсан. Спортинг клуб эргэн ирнэ гэдэг бэрхтэй. Гэвч Арсенал клуб эхний тоглолтод илт давуу байгаагүй. Тэд тоглолтын сүүлийн мөчид Кай Хаверцын оруулсан гоолоор эцсийн мөчид ялалт байгуулсан. Магадгүй тэнцэх ч боломжтой байлаа. Хариу тоглолтын магадлалаас харвал Арсеналын талбай Португалийн арслангуудын эцсийн цэг байх болно.
Хэрэв хариу тоглолтоо эхнийх шигээ хийвэл Арсеналын хувьд байдал хэцүү байж мэдэх юм. Гэхдээ Премьер лигийн аваргын төлөө өрсөлдөж буй энэ клуб Португалийн арслангуудад тийм ч амархан хожигдохгүй нь лавтай.
Баейрн Мюнхен vs Реал Мадрид
![]()
Аваргуудын лигийн дархан аваргуудыг Байерн талбайд нь 1:2 харьцаагаар ялснаар гол фаворит нь тэд болсон. Реалын цом өргөх магадал ч үүнийг дагаад буураад байна. Гэхдээ Реал Мадридыг тийм ч амархан тооцооноос гаргаж болохгүй. Нэгдүгээрт, нэг гоолын зөрүү бол цаазын тавцан биш. Хоёрдугаарт, Альваро Арбелоагийн Реал Мадрид дэлхийн түвшний олон тоглогчтой.
Испанийн гигантуудын хувьд хаалгачаас бусад байрлал асуудалгүй. Хаалгач л гэм тарьж мэдэх юм. Тибо Куртуа гэмтсэн бол Андрей Лунин тийм ч найдвартай биш. Хариу тоглолтод Байерн Мюнхен клубийн магадлалыг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл нь тэд талбайдаа тоглох юм.

Сэтгэгдэл ( 0 )