Вьетнам завсарын ажилчид нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ

З.Энхлэн | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Вьетнам улсын иргэн Н нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй үедээ буюу 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах авто засвар луу “Тоёота Ланд” крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон оруулах үедээ өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас тухайн авто засварын газарт хамт ажиллаж байсан нутаг нэгтнээ мөргөн дээгүүр нь гарч дайран, амь насанд нь аюултай хүнд гэмтлийг учруулсан байна.

Хохирогч тухайн үед эмнэлгийн анхан шатны тусламж авч байгаад ар гэрийнх нь хүсэлтээр хохирогчийг Вьетнам улс руу авч явсан ч хохирогч харамсалтай нь нутагтаа очоод нас барсан аж. Уг хэрэгт холбогдсон Вьетнам улсын иргэн хохирогчийн хохирол, нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсан тул тус хэргийн шүүх хурал Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болжээ. Шүүхээс Вьетнам улсын иргэн Н-ыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top