БЗД | “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн арга хэмжээ хэрэгжиж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Баянзүрх дүүрэгт “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн арга хэмжээ хэрэгжиж байна. 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох зорилгоор дүүргийн Боловсролын хэлтэс болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран ажиллах төлөвлөгөө боловсрууллаа.

Уг төлөвлөгөөний хүрээнд оролцогч талуудад хэрэгжүүлэх ажлын чиглэл, ач холбогдлыг танилцуулж, Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд сургалт, нөлөөллийн ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top