ЗАСАГ | Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог хэлэлцэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Засгийн газрын ээлжит хуралдаан (2026.04.15) эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг нийт 20 асуудлаар хуралдаж байна.

Тухайлбал: 

  • "Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачлан боловсруулсан Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээс санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт ,
  • Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • "Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top