Иран, АНУ-ын шууд яриа хэлэлцээний шинэ үе шат ойрын үед болно. Дипломат хүчин чармайлт эерэг үр дүн өгч байна гэж Пакистаны батлан хамгаалахын сайд Хаваж Асиф мэдэгджээ.
Вашингтон, Тегераны яриа хэлэлцээний шинэ үе шат Исламабад хотноо энэ сарын 16-нд болно гэсэн хүлээлттэй байна. Associated Press агентлагийн мэдээллээр, талууд Пакистаны нийслэлд дахин уулзах боломжийг судалж байна. Үүнтэй зэрэгцэн, АНУ-ын засаг захиргааны албаны хүмүүс Женев хотод яриа хэлэлцээг үргэлжлүүлж магадгүй гэж мэдээлжээ.
Энэ сарын 11-нд Иран, АНУ Исламабад хотноо яриа хэлэлцээ явуулсан билээ. Ираны төлөөлөгчдийг парламентын спикер Мохаммад Багер Галибаф тэргүүлсэн бол АНУ-ын талыг тус улсын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс тэргүүлсэн. Талууд хэд хэдэн асуудлаар санал зөрөлдсөн тул мөргөлдөөнийг удаан хугацаанд зохицуулах тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )