Монгол Улсыг АНУ-ын визний барьцааны хөтөлбөрт хамруулсан асуудлыг дахин ХӨНДЛӨӨ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Элчин сайд Ө.Батбаяр өнөөдөр АНУ-ын Сенатын гишүүн Стив Дэйнстэй уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, тэр дундаа эдийн засгийн тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн Монгол Улсыг визний барьцааны хөтөлбөрт хамруулсан асуудлыг хөндөн ярилцаж, уг хөтөлбөр нь АНУ-ын өнөөгийн засаг захиргааны хувьд ач холбогдол бүхий бодлого хэдий ч Монгол Улс нь шилжилт хөдөлгөөний эрсдэл багатай, виз мэдүүлэгчдийн тоо харьцангуй цөөн, хууль бус шилжилт хөдөлгөөний томоохон эрсдэл үүсгэдэггүй орны хувьд уг шийдвэрийг дахин нягтлан үзэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Савж уналаа (203.91.115.41) 2 цагийн өмнө

Зайл бүх хотууд нь орон гэргүй хар тамхичин гуйлгачин нараар дүүрсэн сатаны үүрэнд очих хүн бхгүй

0  |  0
Савж уналаа (203.91.115.41) 2 цагийн өмнө

Зайл бүх хотууд нь орон гэргүй хар тамхичин гуйлгачин нараар дүүрсэн сатаны үүрэнд очих хүн бхгүй

0  |  0
Top