З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 15

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. 

Шүүхээс тэднийг үргэлжилсэн үйлдлээр улс төрд нөлөө бүхий этгээд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байсан. Давж заалдах шатны шүүхээс уг тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан ч үүнийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосноор хэрэг дахин анхан шатны шүүхээр ийнхүү хэлэлцүүлэгдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.125) 2026 оны 04 сарын 15

Тэрбумтнуудыг 50 саяаар торгоод ч яалаа, байгаад ч яалаа, нэгэнт идэж уух схемээ бүрдүүлчихсэн улсад заавал нийтийн албанд томилогдох, дарга цэрэг болоод байх хэрэг байхгүй ш дээ, алиа2 юм их хийх юм аа манайхан

0  |  0
Top