ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д айлчилна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна гэж Кремлийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Бээжинд хийсэн айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ В.Путины айлчлалын хөтөлбөрийг Хятадын талтай ярилцаж байгаа гэжээ. Түүний хэлснээр, айлчлалыг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулна. 

Путины айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Бээжинд хийх айлчлалын дараа болох төлөвтэй байна. Цагаан ордны тэргүүнд Хятадад өнгөрсөн гуравдугаар сард айлчлах товтой байсан ч Иран дахь дайн сунжирсны улмаас тавдугаар сарын 14-15-н болгож, хойшлуулсан тухай Цагаан ордноос мэдээлж байсан билээ. Харин Хятадын тал энэ мэдээллийг нотлоогүй байгаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top