ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн өөрийнхөөрөө зүтгэдэг газарт уян хатан байгаарай

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Сандрал ихтэй өглөөг угтах ч үд гэхэд бүх зүйл байрандаа орно. Таны зөрүүд зан танд ашигтай. Гэхдээ үүнийгээ шударга ёсны эрх ашгаа хамгаалах зэрэг зөв урсгалд чиглүүлээрэй.

Үхэр

Өөрийнхөөрөө зүтгэдэг газарт өнөөдөр уян хатан байхыг зөвлөж байна. Хүчээр эсвэл дарамт шахалтаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Шилдэг стратеги бол ажиглаж, тохиромжтой цагийг хүлээх. Удаан яриагүй хүнээс дуудлага ирнэ.

Ихэр

Санаанууд хоёр дахин хурдтай толгойд нь эргэлдэнэ. Шууд бичиж авахгүй бол үдэш гэхэд тал нь мартагдана. Төлөвлөгөө зохиох, ганцаар оюуны хөдөлмөр эрхлэхэд тохиромжтой. Эргэн тойрны хүмүүсээс зөвлөгөө хүсэх ба таны үг шийдвэрлэх нөлөө үзүүлнэ.

Мэлхий

Сэтгэл санааны савлуур савлаж эхэлнэ. Бүхнийг ойр хүлээн авахгүй бол тайван байдлаа хадгалж чадна. Өөртөө халамж тавиарай. Үдээс хойш жижигхэн ч таатай гэнэтийн зүйл хүлээж байна.

Арслан

Үйл явдлын төвд байх хүсэл нь сүүдэрт нуугдах шаардлагатай зөрчилдөнө. Эсэргүүцэх хэрэггүй. Өнөөдөр удирдагчийн дүрээс ажиглагчийн дүр илүү ашигтай. Ингэснээр таны анхаарлын гадна голдуу үлддэг зүйлийг олж харна.

Охин

Төгс рүү тэмүүлэх хүсэл нь таныг шоглох вий. Жижиг зүйл дээр анхаарч байгаад чухал зүйлийг анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй. Ямар нэгэн зүйлийг төгс биш ч түргэн хийхийг өөртөө зөвшөөрөөрэй.

Жинлүүр

Тэнцвэрийг барих өдөр. Зарим үед буулт хийж, зарим үед өөрийнхөөрөө бай. Хамгийн гол нь шийдвэр гаргах гэж цаг алдах хэрэггүй. Гоо сайхан, имиждээ анхаараарай. Үдэш өрнүүлсэн яриа сэтгэлийг нь хөнгөлнө.

Хилэнц

Таны хурц ухаан хэмжээлшгүй нэмэгдэнэ. Та эргэн тойрны хүмүүсийн далд санаа, бодлыг уншина. Эл супер хүчээ бусдыг хянах бус харин сайн сайхан зүйлд ашиглаарай. Үдээс хойш удаан харамссан хуучны алдаагаа засах боломж тохионо.

Нум

Адал явдалд татагдана. Гэхдээ энэ хүслээ ном унших, кино үзэх эсвэл сонирхолтой хүмүүстэй ярилцах зэргээр хангаарай. Аливаа хөдөлгөөн цаг болон хүчээ дэмий үрсэн хэрэг болно. Сүүлийн хэдэн хоног таныг зовоосон асуултынхаа хариултыг олно.

Матар

Ажиллах чадвар нь хэт нэмэгдэх тул өөрийгөө ачаалахгүй байхыг хичээгээрэй. Үдэш нь алжаах вий. Ажлаа зөв хуваарилж, амрах цаг үлдээсэн нь дээр. Өөртөө болон бусдад зөөлөн хандаарай. Энэ бол сул тал огт биш.

Хумх

Санаандгүй тохиол эсвэл учрал хувь заяандаа баярлахад хүргэнэ. Өнөөдөр болж буй бүх зүйл далд санаатай. Үйл явдалд өөрөөр нь урсах боломж өг. Бүхнийг хянах гэж бүү хичээ. Орой орж ирсэн санааг заавал бичиж аваарай.

Загас

Бусдыг энэрэх чадвар нь зөвхөн хайртай хүмүүст нь төдийгүй сайн танхигүй хүмүүст хүртэл хэрэг болно. Цагийг нь олж хэлсэн үг хэн нэгний сэтгэл санааг бүхэл өдрийн турш өргөнө. Гунигтай бодлоо хөөж явуулаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top