Хятадын биологичид загас болон сам хорхойд хүнд халдварлах, нүдний ховор өвчин үүсгэгч POH-VAU шинэ вирус илрүүлжээ.
Nature Microbiology сэтгүүлд бичсэнээр, вирус далайн гаралтай түүхий бүтээгдэхүүнээр дамжин халдварлах боломжтой. Тус вирусээр халдварласан өвчтөнүүдийн 70 гаруй хувьд нүдний хурц үрэвсэл, нүдний өндөр даралт илэрсэн нь зарим тохиолдолд хараагаа бүрэн алдахад хүргэдэг болохыг биологичид анхааруулжээ.
Үүнээс өмнө эрдэмтэд POH-VAU төрлийн вирусүүд хүний эсийг халдварлуулж чадахгүй, зөвхөн далайн амьтдад аюултай гэж үздэг байжээ.
Энэхүү нээлт төрөл хоорондын саад арилж, олон төрлийн вирус хүнд аюулгүй гэсэн дүгнэлтэд эргэлзэхэд хүргэж байна гэж биологичид онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )