Үндэсний Эвсэл |Н.Номтойбаяр сонгуулийн сурталчилгаагаа Дорнод аймгаас эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 11

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа улс төрийн замналаа эхлүүлсэн Дорнод аймгаас эхэллээ.

Тэрээр Дорнод аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болж байсан билээ.

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа улс төрийн замналаа эхлүүлсэн Дорнод аймгаас эхлүүллээ. Тэрээр Дорнод аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болж байсан билээ. Тэрээр уулзалтыг нээж эхлүүлсэн үгэндээ “Гэртээ ирэх сайхан байна. УИХ-ын гишүүн ноён, дарга биш гэдгийг намайг УИХ-д байхад Дорнодчууд маань маш сайн ойлгосон. УИХ-ын гишүүн гэдэг нийгмийн л ажилтан. Ийм л зарчимтай явж ирсэн. Цаашдаа ч бид ийм байх болно.

Төрийн бодлогын төвд ямар хүмүүс байх вэ гэдгийг бодлого маань өөрөө захиалсан. Цөөнгүй хуульчдыг нэр дэвшүүлж байгаа. Нийт 16 хуульч бий. Улсын Их хурал бол хууль тогтоох мэргэжлийн байгууллага. Тэр ч утгаараа хуульчид байх ёстой.

Төр, засаг хамтарч байж бид цаашдаа хөгжлийн асуудлыг ярина. Хамтарч байж бид хулгай, авлигыг таслан зогсооно. Намын эрх ашиг 80 дугаар асуудал байж улс эх орны ашиг эн тэргүүнд тавигдана” гэлээ.

“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт Ч.Эрдэнэбат, Э.Ундармаа, Ш.Бямбатогтох, Т.Бат-Оргил, Э.Заягэгээ нар дэвшиж байгаа юм.

Top