ШУУД | Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэхийг хэлэлцэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 06 сарын 02

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд түүний санаачилсан 14 мега төсөл, Баялгийн сангийн хуулийн хэрэгжилт зэрэг томоохон бодлого, төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн тогтвортой байдал шаардлагатайг онцолж, өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулаад байгаа юм. 

Чуулганы хуралдаан 17:45 цагт эхэлсэн бөгөөд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл бий. Хэрэв УИХ-ын 64 гишүүн түүнд итгэл үзүүлэх тогтоолын төслийг дэмжихгүй бол Ерөнхий сайд огцорсонд тооцогдож, дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох шаардлагатай болно.

Чуулганы хуралдаан яг одоо үргэлжилж байгаа бөгөөд гишүүдийн асуултад Ерөнхий сайд хариулт өгч байна. 

Хэрвээ Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр УИХ-аас итгэл хүлээж чадахгүй буюу олонхийн (хамгийн багадаа 39 гишүүний) дэмжлэг авч чадахгүй бол Ерөнхий сайд огцорсонд тооцогдоно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(202.9.46.223) 2025 оны 06 сарын 02

Огцор. Дараа нь ам барив .

0  |  0
Close menu