Фэндом соёл гэж юу вэ? Энэ нь тодорхой нэгэн алдартныг чин сэтгэлээсээ бишрэн шүтэж, түүнийг "хүлээн зөвшөөрөх" соёл юм. Энэхүү үзэгдэл бүрэн утгаараа "соёл" болон хөгжсөн улс бол Өмнөд Солонгос улс билээ.
Тус улсад поп оддыг дагасан соёл 1970-аад оноос эхлэн үүсчээ. 1980-аад оны эхэн үеэс эхлэн фэндом илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бол 1990-ээд оны үед Со Тэ Жи жинхэнэ утгаараа од болж, фен охид нь шүтэн бишрэгч гэж чухам хэн болохыг тодорхойлж байсан гэдэг. Энэхүү соёл үргэлжилсээр 2000-аад оны үед олон фен клубууд байгуулагдан фэндомын үндэс суурийг тавьж байв.
Энэхүү соёл 2008 оноос дэлхий даяар тархаж, барууны орнуудад ч мөн фэндом соёл нэвтэрч эхэлжээ. Тухайн үед BIGBANG, SUPER JUNIOR, GIRLS’ GENERATION зэрэг хамтлагууд хүчээ авч, шүтэн бишрэгчид нь өргөн цар хүрээг хамарч, хоорондоо нөхөрлөх, үйл ажиллагааг нь дэмжих зэргээр К-Поп соёлын цоо шинэ давалгааг үүсгэсэн байдаг. Үүнийг өдгөө Hallyu хэмээн нэрлэх болсон. Hallyu нь дан ганц к-поп бус кино урлаг, технологи, гоо сайхан, хоолны салбарт хүртэл нөлөөлж, дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна.
BIG BANG хамтлагийн гишүүн Тэ Ян энэ сарын 21-нд манай улсад тоглолтоо хийх гэж буй. Мөн Өмнөд Солонгосын Бейонсе хэмээн нэрлэгддэг дуучин Эйли (Ailee) энэ үдэш хүрэлцэн ирэх бөгөөд эдгээр "А" зэрэглэлийн алдартнууд нь нэр хүнд, хувийн амьдрал зэргээрээ шүтэн бишрэгчдэдээ үлгэр дуурайл болсон алдартнууд юм.
Одоогийн байдлаар тоглолтын VIP болон Fanzone тасалбар хэдийнэ худалдаалагдаж дуусаад байгаа бол энгийн тасалбар цөөн тоогоор худалдаалагдаж байгааг зохион байгуулагчид онцолжээ.
Өмнөд Солонгосын алдартнуудын тоглолтыг дэлхий өнцөг булан бүрт сая сая үзэгч үзэж сонирхдог. Ингэхдээ тэд тухайн артистын нэрийн хуудас болсон lightstick-ийг барьж, дэмжиж буйгаа илэрхийлсэн үг хэлж, тэдэнд зориулсан үгсээ цаасан дээр бичиж, тухайн цаг мөч бүрийг таашаан сонсож, уран бүтээл бүрийг нь дагаж дуулдаг. Мөн фэндомууд нэгэндээ хүндэтгэлтэй хандах нь тухайн уран бүтээлчээ хүндэлж буйн илрэл хэмээн үздэг учир ямар нэгэн асуудал гаргахаас зайлсхийдэг байна. Энэ нь тухайн уран бүтээлчээ чин сэтгэлээсээ дэмжиж буйн илрэл хэмээн үздэг байна.
Фэндом соёлд юуг чухалчилдаг вэ?
1. Айдолуудыг хүндэтгэх
2. Сасэн (sasaeng) зан үйлээс зайлсхийх
3. Фэн соёл, эв нэгдлийг дээдлэх
4. Хариуцлагатай дэмжлэг үзүүлэх
5. Хандив, сайн үйлс
6. Ухаалаг хэрэглэгч байх
"Super Concert"-ийн тасалбар худалдаалах албан ёсны линк: https://shoppy.mn/products/superconcert-250621
Тасалбарын ангилал ба борлуулалтын хугацаа:
Тоглолт 6-р сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд Ерөнхий зохион байгуулагч EVANDIS Entertainment / EVANDIS LLC ажиллаж байгаа аж. Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдана гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )