Германы археологичид 2021 онд Байерн мужийн Матциес хотоос холгүй олдсон нялх язгууртны булшны нууцыг тайлжээ.
Сүүлд явуулсан судалгаагаар, шаргал үстэй цэнхэр нүдтэй хүү нутгийн нэгэн сурвалжит гэр бүлд төрсөн бөгөөд МЭ 670-680 оны хооронд ой гаруй насандаа чихний архаг халдварын улмаас эндсэн болохыг тогтоожээ.
Эрдэмтэд хүүд “Мөсөн ханхүү” гэсэн нэр хайрласан байна.
Хүүгийн булшинд гоёл чимэглэлтэй бүсэд зүүсэн сэлэм, тухайн үед ховорт тооцогддог торгон хувцас, мөнгөн бугуйвч, алтан загалмай олджээ. Мөн самар, жимс болон тоорой үлдэгдлүүд олдсон байна. Хүүгийн үхэл тус гэр бүлд асар том цохилт өгсөн нь булшийг маш нарийн бэлдсэнээс харж болно гэж судлаачид онцолжээ. Торгон хувцас эрдэмтдийн анхаарлыг гойд татсан байна. Учир нь VII зуунд торгыг зөвхөн Византийгаас оруулж ирдэг байсан бөгөөд онцгой статусыг илэрхийлдэг байжээ.
Сэтгэгдэл ( 0 )