Хамасын шинэ удирдагчийг хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

 

Израилын арми Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн шинэ удирдагч Мохаммед Синварыг устгасан гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн намар амиа алдсан Хамасын удирдагч Яхя Синварын төрсөн дүү байв.

Тавдугаар сарын 13-нд Израилын арми Газын зурвасын Хан Юнис дүүрэг дэх Европ эмнэлгийн нутаг дэвсгэрт агаарын цохилт өгсөн. Израилын талын мэдэгдсэнээр, Хамасын газар доорх дэд бүтцэд цохилт өгчээ. Агаарын цохилт нь Мохаммед Синварыг устгах зорилготой байсан гэж Израилын тал мэдэгдсэн.

Газын зурвасын эрүүл мэндийн яам цохилтын үеэр 28 хүн амь үрэгдсэн болохыг мэдээлсэн ч Синвар амиа алдсан эсэхийг батлаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu