Улаанбурхан болон бусад халдварт өвчний нөхцөл байдлын тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Ц.Чинбаяр "Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний хүндрэлийн улмаас ХӨСҮТ-д 8 бага насны хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдийн гуравынх нь биеийн байдал маш хүнд, зохиомол амьсгалын аппараттай байна. Улаанбурханаар өвчилж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй 8 хүүхэд бүгд вакцинд хамрагдаагүй байна. Эдгээр хүүхдүүдийн 6 нь вакцинд хамрагдах нас нь болоогүй буюу 0-8 сартай хүүхдүүд байна. Үлдсэн хоёр нь хавсарсан хүнд өвчтэй тул вакцинд хамрагдах боломжгүй байна.
Улаанбурханаар өвчлөөд гэрээр эмчилж байгаа бол 5-6 хоног гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй. Хөнгөн туссан гээд гадуур явж, халдвар тараах явдал их байна.
Сургууль, цэцэрлэг амарсан эдгээр өдрүүдэд хөдөө орон нутагруу зөөвөрлөгдөх магадлал өндөр. Улаанбурханаар өвчилсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Ялангуяа 0-9 сартай хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )