ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэнд энэ өдөр танд солонгыг санагдуулна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

Хонь

Орчноо солих хүсэл төрсөн бол хэрхэн өөрчлөх талаар бодож олох тохиромжтой цаг үе нь иржээ. Амьдралд зөвхөн ажил байдаггүй гэдгийг санаарай. Дасгал хөдөлгөөн хийхдээ болгоомжтой бай. Гэмтэх эрсдэл бий.

Үхэр

Аз гэдэг үг таны амнаас салахгүй. Учир нь өнөөдөр аз таныг заавал ивээнэ. Хуучин амлалтуудаа эргэн санаарай. Бардам зан нүгэл биш ч хэтрүүлж болохгүй.

Ихэр

Хүслээ бодох газар очвол заавал тэгээрэй. Өнөөдөр долоо хэмжиж, нэг огтол гэсэн  зүйр цэцэн үгийг мартаж болохгүй. Эс бөгөөс ямар нэгэн зүйлийг эвдэж орхино. Бусдыг хуурах гэж бүү оролд. Өөрөө тэнэг байдалд орно.

Мэлхий

Таны оролцоотой баг юу ч хийсэн амжилттай байна. Уран бүтээл эсвэл спорт гээд. Өдрийг инээмсэглэлээр угтаарай. Өнөөдөр бусдыг хөлсөөр ажиллуулах хэрэггүй.

Арслан

Нэг өдрийн дотор үргэлж хойшлуулж байсан асар их ажил амжуулна. Ямар нэгэн зүйл таны уурыг хүргэвэл зүрхэндээ ойр хүлээн авах хэрэггүй. Маргааш гэхэд ач холбогдолгүй болно. Эсрэг хүйстнийхээ саналыг бүү аваарай.

Охин

Өнөөдрийн тэмүүлэл, хичээл зүтгэл ойрын үед үр шимээ өгнө. Замын дундаас буцахаас залхаагүй л байна уу? Ялах олон боломжийг алджээ. Хайртай хүнтэйгээ муудалцвал удаан хугацаанд сэтгэл тавгүйрхэнэ.

Жинлүүр

Энэ өдөр танд солонгыг санагдуулна. Өнгөлөг, гэрэлтэй, эерэг үйл явдлаар дүүрэн. Дуусгаагүй ажлаа дуусгах цаг нь болсон. Одоо л бол хэзээ ч үгүй гэсэн үгээр өөрийгөө урамшуулаарай. Шинэ найзууд таны амьдралд шинэ асуудал тарьж мэднэ.

Хилэнц

Бодит асуудалтай нүүр тулсан мэт санагдана. Өөр өнцгөөр харвал ямар инээдтэй асуудал болохыг ойлгоно. Алт шиг санагдсан зүйл олбол гялалзсан бүхэн алт биш гэдгийг санаарай. Багны ард нүүрээ нуух хэрэггүй. Тэртээ тэргүй илчилнэ.

Нум

Дурласан нумынханд гарцаагүй аз тохионо. Хайртай хүнтэйгээ хамт амьдрах эсэхээ шийднэ. Таныг хэн нэгэнтэй танилцуулна гэвэл ичих хэрэггүй. Бусдаас онцгойрох гэж өнөөдөр бүү хичээгээрэй.

Матар

Сүүлийн жилүүдэд ач холбогдолтой байсан үйл явдлуудын оньсыг тайлна. Бүх зүйл ойлгомжтой болно. Томоохон зардал гарч магадгүй. Гэвч од эрхэс мөнгөө хэмнэхийг зөвлөж байна. Гал, үер юу ч болж байсан хэзээ хэзээнээс илүү тайван байна.

Хумх

Мөнгө юу юм бэ. Өөрийгөө байгаа мөнгөөрөө эрхлүүлээрэй. Маргааш шинэ өдөр ирж, шинэ орлого бэлэглэнэ. Өдөр тутмын ажлыг хийхэд хүртэл хүнд байна. Хайртай хүнтэйгээ салбал хожим нь харамсана.

Загас

Өнөөдөр хамгийн жирийн зүйлс хүртэл ер бусын мэдрэмж төрүүлнэ. Дүр эсгэх хэрэггүй. Өөрийнхөөрөө бай. Бусдын тусламжид найдах хэрэггүй. Учир нь танд хэн ч туслахгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu