ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон эсрэг хүйстнийхээ сонирхлыг ихэд татна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 28

Хонь

Энэ бол таны өдөр. Хамгийн зоригтой хүслийн өдөр. Хэн нэгэн таныг үгээрээ гомдооно. Бусдын нууцыг олж мэдвэл мартахыг хичээгээрэй. Танд сайн зүйл авчрахгүй.

Үхэр

Санааг нь зовоож байгаа зүйлээ настнаас асуугаад үз. Тэр асуултын хариултыг олоход нь тусална. Өнөөдөр караокед дуулахад гэмгүй. Эсрэг хүйстэнтэйгээ маргаан дэгдээнэ.

Ихэр

Ямар нэгэн зүйл ихэд сонирхож, өдөр хэрхэн өнгөрснийг ч анзаарахгүй. Өөрөө жолоодож чадахгүй байгаа хөлөг онгоц мэт өөрийгөө мэдэрнэ. Шийдэмгий бус ихрийнхэн боломжоо дахин алдана.

Мэлхий

Бусдад асуудлыг нь шийдэхэд тус болж, үүнээс аз жаргалыг мэдэрнэ. Өнөөдөр юу ч тохиосон бай бусдад сэтгэл хөдлөлөө харуулах хэрэггүй. Таны сэтгэлийг хөдөлгөх хүн байхгүй л болов уу.

Арслан

Таны амьдралыг үндсээр нь өөрчилж, тод өнгөөр будах мэдээ дуулна. Харин зурагтын мэдээ үзэхгүй байсан нь дээр. Аливаа шинэ зүйд эхлэхэд тохиромжгүй өдөр. Ялангуяа хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх гэж бүү яар.

 Охин

Эсрэг хүйстнийхээ сонирхлыг ихэд татна. Үүнийг харин зөв ашиглаарай. Эртнээс амлаж байсан хүндээ мессеж бичээрэй. Олон нийтийн газраас хол байсан нь дээр.

Жинлүүр

Эхний алхмыг хийхэд амаргүй байна. Гэхдээ та зориг гаргах ба үүндээ ч харамсахгүй. Хайртай хүнтэйгээ үйл ойлголцож, зөрчилдөж болзошгүй. Тиймээс хэрүүл хүсээгүй л бол тэвчээр заа.

Хилэнц

Танихгүй хүн таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өргөнө. Ямар нэгэн санал авбал шууд хариулах хэрэггүй. Эхлээн сайтар тунгаан бодоорой. Утга учиргүй сөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд биеэ бариарай.

Нум

Хайртай хүн нь буулт хийнэ. Сүүлийн үед бодож байгаа зүйлээ хийх зориг өнөөдөр гаргана. Шинэ сонирхолтой хүмүүстэй танилцана. Гэхдээ дээлийн шинэ, найз нөхдийн хуучин нь дээр гэсэн үгийг санаарай.

Матар

Уур, бухимдлыг нь төрүүлэхгүй сайхан өдөр. Бүх ажил ногоон гэрлээр бүтнэ. Өнөөдөр чанга дуугарах хэрэггүй. Хожим нь таны эсрэг эргэнэ. Тэнэг зүйл хийхгүйн тулд согтууруулах ундаа хэтрүүлэв.  

Хумх

Ямар нэгэн зүйл нь бүтэхгүй байгаа бол сэтгэлээр унах хэрэггүй. Маргааш хүртэл хойшлуулж, өөр зүйл хий. Тайван байж чаддаг бол нөхцөл байдалд хялбар дасан зохицно. Аливаад чин сэтгэлээсээ хандаарай.

Загас

Хайртай хүнтэйгээ хүндхэн сэдвээр ярилцаж үз. Таныг тэр сонсож, асуудлыг ч ашигтайгаар шийдэх боломж бий. Санаа нэгтнүүдтэйгээ аль болох их ярилцаарай. Өөртөө итгэх итгэлийг нь сулруулах зүйл олж сонсоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu