ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхны сэтгэл санаа бодлын хурдаар өөрчлөгдөнө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 03

Хонь

Хэрсүү хониныхон өнөөдөр аз жаргалыг зөвхөн тэмтрэх бус атгаж авна. Удирдлагаас нэмэлт даалгавар авч магадгүй. Гаднах төрхөд хууртахаас болгоомжил. Өнөөдөр хэзээ хэзээнээс хуурмаг байна.

Үхэр

Үдэш нь ганцаар байхыг хүснэ. Шинэ эрч хүч бэлэглэх тул ганцаар байхаас бүү татгалзаарай. Хартай хүндээ анхаарал, халамж хангалттай тавиагүй юм биш биз? Алдаагаа засах боломж өнөөдөр олдоно. Энэ өдрийн хамгийн том зорилго сэтгэл санаагаа өөдрөг байлгах.

Ихэр

Жижиг гэнэтийн бэлэг авч, энэ нь таны сэтгэлийг ихээхэн хөдөлгөнө. Хэн нэгэн таныг гомдоовол хариу барихгүй байсан нь дээр. Үдэш нь кино үзэх хүсэл төрөх тул хагас өдрийн турш хань хайна.

Мэлхий

Таны оролцсон баг юу ч хийсэн амжилт гаргана. Утасны жагсаалтаа шалгах цаг зав гаргаарай. Өнөөдөр бусдын жижиг ч гэсэн алдааг уучлахгүй, хүмүүст өршөөлгүй хандана.

Арслан

Юу ч болсон өнөөдөр ухаан бодлоо бус харин зүрх сэтгэлээ дагаж, шийдвэр гаргаарай. Унтаж байгаа хүн чанараа сэрээхийг хичээгээрэй. Таны сэтгэл санааг өргөх зүйл өнөөдөр байхгүй л болов уу.

Охин

Сүүлийн жилүүдэд болсон ач холбогдолтой үйл явдлын нууцыг тайлж, бүх зүйл тодорхой болно. Жижиг ч гэсэн зүйлээр өөрийгөө эрхлүүлээрэй. Өнөөдөр таны сэтгэл санаа бодлын хурдаар өөрчлөгдөнө.

Жинлүүр

Эргэн тойрны хүмүүсийн дунд дунджийг олох гэж хичээнэ. Хэн нэгэн танд түрэмгийн хандвал хариу барихгүй байхыг хичээгээрэй. Халаасны хулгайчаас болгоомжлоорой.

Хилэнц

Хэн нэгэн танд туслах хүслээ илэрхийлнэ. Үүнээс бүү татгалзаарай. Өдрийн турш нойрмоглох тул ямар нэгэн чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөнө. Зориг гаргаж, ямар нэгэн зүйлийг өөрчлөхгүй л байдал бол улам дордох вий.

Нум

Ямар нэгэн зүйл сонирхлыг нь ихэд татаж, өдөр хэрхэн өнгөрснийг анзаарахгүй. Сэтгэл хөдлөл ямар байсан ч нуухыг хичээ. Спортоор хичээллэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй.

Матар

Нөлөө бүхий хэрэгтэй хүнтэй танилцана. Тэр харилцаа цаашид хэрхэн өрнөхийг шийднэ. Мөрөөдөлдөө хүрэх жижиг ч гэсэн алхам хийгээрэй. Хэрэв танд сайтар бодсоны эцэст ямар нэгэн зүйл бодож олсон мэт санагдаж байгаа бол дахин нэг бодоорой.

Хумх

Хувийн өдөр тутмын асуудлаа амжилттай шийднэ. “Уучлаарай”, “баярлалаа” гэдэг шидэт үсгийг ашиглаарай. Өнөөдөр ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэггүй. Одоохондоо бүх зүйл байгаагаараа байг.

Загас

Хэвшсэн ойлголт, систем, үзлийг сөрж болно. Саадгүй давна. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг бэлдээрэй. Хүүхэд насаа эргэн дурсаж, дахин очих хүсэл төрнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu