Америкийн зарим технологийг Хятадад худалдахыг зогсоожээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа тийрэлтэт хөдөлгүүр, хагас дамжуулагч болон химийн бодисуудтай холбоотой Америкийн зарим технологийг Хятадад худалдахыг зогсоогоод байгаа тухай The New York Times сонин мэдээлсэн байна.

БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сард онцгой чухал эрдэс бодисуудыг АНУ-д экспортлохыг хязгаарласны дараа Вашингтон ийм алхам хийж байгаа гэнэ. Мөн Америкийн Худалдааны яам АНУ-ын компаниудад өөрийн бүтээгдэхүүн болон технологийг Хятадын арилжааны агаарын тээврийн корпорацад худалдах боломж олгосон хэд хэдэн тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR MAXWELL P..LK(105.112.194.32) 2025 оны 05 сарын 29

Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу:\n\nИмэйл: contact@mountalverniahospitals.com\nWhats-app дугаар: 447463920079\n\n\n\nХүндэтгэсэн,\nDR MAXWELL .P.\nОлон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC.

0  |  0
Close menu