"ДЦС-3"-т энэ сарын 2-ны шөнө гал гарч 53 настай инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц төрийн өмчит компанид осол гарсан. Ослын үед ашиглалтын инженер залуу харамсалтайгаар амь насаа алдсан үйл явдал болсон. Өнгөрсөн шөнө ийм мэдээлэл ирсэн. Хэргийн газарт хуулийн байгууллагууд хяналт, шалгалт хийж байгаа, албан ёсны байр сууриа тэд илэрхийлэх байх.
Эрчим хүчний яамнаас ослын шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг томилоод ажиллуулж байгаа. Нэгэнт эрүүгийн хэрэг үүсч байгаа учраас эрүүгийн процессийг дуусгаад эрүүгийн хэрэг дээр нотлох баримтууд цуглуулаад танилцуулах байх.
Ёс зүйн хувьд харамсалтай үйл явдал болсон. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. 2025 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч, төрийн өмчит компаниудын 66 хувийг "Эрчис Монгол" гэдэг компанид шилжүүлсэн. Түүнээс хойш хоёр сарын хугацаанд энэ компанийг бүрэн эрхээ хэрэгжүүлээч гэдэг шаардлага тавьж ирсэн. Харамсалтай нь ийм зүйл болчихлоо.
Талийгаач хоёр хүүхэд, эхнэрийн хамтаар амьдардаг хүн байсан. 20 орчим жил ажилласан байх гэж бодож байна. ДЦС3 60 жил болж байгаа. 5 болон 7 дугаар турбины ашиглалтын хугацаа дуусч байгаа, нам даралтын 12 мегаваттын дөрвөн турбины ашиглалтын хугацаа мөн дуусч байна. Одоогийн байдлаар 226 мегаваттай тэнцэх хэмжээний турбин генераторуудын ашиглалтын хугацаа дууссан, хэзээ мөдгүй аваар гарахад бэлэн байдалтайгаар сүүлийн хэдэн жил явж ирсэн. Энэ талаар бид Засгийн газарт танилцуулахаар бэлтгэсэн байгаа" гэлээ.
Сэтгэгдэл ( 16 )
Aluurchin Choijilsuren , odoo ooriin ustgana
Aluurchin Choijilsuren , odoo ooriin ustgana
Эд хөрөнгөтөй хүнийг сайдаар томилоод нийгэмд ямарч ашиг байдаггүй гэдгийг энэ хүн баталж байна.
Эд материалын хариуцлага хүлээчих зориг, хөрөнгө алга уу? Чойжоо.
SADARLI80955877SEKSEER
Илэж ууж ханахгүй, мэргэжлийн бус сайд нарыг битгий тавь, юу ч хийж чадахгүй
Энэ ханаж цаддаггүй нөхрийг одоо үтэр түргэн зайлуулчаасай
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
энд ёс зүй ямар хамаатай юм бэ
энд ёс зүй ямар хамаатай юм бэ
энд ёс зүй ямар хамаатай юм бэ
ene luivarching uls toroos bur moson zailuulaachee
muusain gahainuud ingj heleel idsen uusna nuuchaad bgmda ymr hariutslaga bhgu atg archaagu shsnud
Зайлаадл өг.хангалттай идсэн бж..дэлбэрлэээ
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Ямар нэг аргаар асуудлаас зугтах юм. Хэдэн жил сайд хийчээд хэдэн сар болсон компани руу чихих нь үү дээ энэ тэнэг чинь. \nУвайгүй новш. Эмгэнэл илэрхийлж чаддаггүй юм байх даа.