Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг Төв цэнгэлдэхийн ар талд байрлуулж, өнөөдөр албан ёсоор нээлээ.
Аварга аавынхаа хөшөөг ард түмэндээ дэлгэхээр АВАРГА хүү нь иржээ. Монгол хүн бүрийн сэтгэлийг догдлуулсан, нулимс мэлтэлзүүлсэн, хүндлэл сэргээсэн сайхан өдөр тохиож байна
Их аварга хүү нь Дархан аварга аавынхаа алдар нэр, дүр төрхийг Төв цэнгэлдэхийн дэргэд Гэрэлт хөшөөнд мөнхлөн үлдээлээ.
Олимпын мөнгөн медальт, Дэлхийн хүрэл медальт, улсын их баяр наадамд зургаан удаа түрүүлсэн домогт дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг нээх ёслолд гэргий Ө.Тамир, хүү Хакүхо М.Даваажаргал мөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нарын зэрэг олон бөх оролцлоо.
Аатай, амтай, аргатай мэхтэй, тооцоотой, тоглоомтой, энгийн даруу хэрнээ эрхэмсэг аугаа аваргын хөшөөг үнэхээр бахдам сайхан урлажээ.
Хөшөөний нээлтийн үгийг дархан аваргын отгон хүү Хакүхо М.Даваажаргал хэлсэн юм.
Тэрбээр “Та бүхэндээ энэ өдрийн амгаланг эрье. Өнөөдөр аавынхаа алтан бөгжтэй, мөн 2006 онд аавынхаа надад хийлгэж өгсөн бүсээр би гангарч ирлээ. Энэ бүсийг аав минь намайг озэки цол хүртэхэд хийлгэж өгсөн, хоёр арслан ноцолдож дүрстэй юм. Хоёр эрдэнээрээ гоё аавынхаа хөшөөг нээлтэд очъё гэж бодсон юм... Аав минь байсан бол 85 насны сүүдэр тохиох байлаа. Өнөөдөр аавын минь сүлд өдөр...
Нэг л зангаараа, нэг л араншингаараа аав минь Монголын ард түмний хайртай хүү, хайртай аварга байсан. Одоо ч хайртай аварга нь хэвээр байгаа билээ. 25-хан насандаа дархан аварга цол хүртэж байлаа. Олимпод нэг ч ялагдалгүй мөнгөн медаль хүртэж, монгол хүн алтан медаль хүртэж болох юм байна гэдгийг ойлгуулж байлаа.
Ээжтэй минь 55 жил ханилан амьдрахдаа таван сайхан хүүхэдтэй болсон. Хайртай ээж минь одоо ч алт шиг сургаалиа хайрлан амьдарч байна. Ээждээ баярлалаа. Аавыг минь алдаршуулсан мөнхөлсөн хөшөөний нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Аав минь бид таныхаа үргэлжлэл” хэмээн Хакүхо М.Даваажаргал хэлсэн юм.
Хөшөөний нээлтийн дараагаар Хакүхо М.Даваажаргал сэтгэгдлээсээ хуваалцахдаа:
“Байгалийн чулуугаар бүтээсэн энэ хөшөөг би уран бүтээл гэж хэлмээр байна. Хоёр жилийн өмнөөс энэ хөшөөг урлаж эхэлсэн. Эрийн гурван наадам байхгүй бол Монгол төр гэж байхгүй гэж аав минь хэлдэг байсан. Монгол түмэн, залуучууд маань ирж, харж, баярлаж, бахдаж байгаарай.
1968 оны олимпын мөнгөн медаль бол ялагдаагүй мөнгөн медаль байдаг. Тэртээ жил тэгж олимпын аварга болох боломж байна гэдгийг ойлгуулж байсан гэсэн үг. Аавынхаа энэ сайхан хөшөөний нээлтэд ирлээ.
Удахгүй би буцна. 25 жил ажилласан ажлаа хүлээлгэж өгсөн. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг. Би цаашдаа Монгол, Японы гүүр болно” хэмээн Хакүхо хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 12 )
Za yaahav Sain hvnii vr svvt gvvnii unaga gej vg bii Gehdee chi Mongol uuruu ydaj Sain vils bvteeh heregtei baih shvv gol ni !
Гэр бүлийн хүн нь яагаад ирээгүй байгаан бол
Yamar goe yag amyd yum shig xuujee
Yamar goe yag amyd yum shig xuujee
Yamar goe yag amyd yum shig xuujee
Хөшөөг амьд юм шиг ямар сайхан босгосон Ж.Түмэнчулуундаа талархаж байна. Олон хөшөөг хардаг байсан ба ИЙМ ХӨШӨӨГ АНХ УДАА ХАРЖ БАЙГААДАА ЭНЭ АХДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ БАЙНА.
Энэ эсрэг юм бичээд байгаа лалрууд өөрсдөө улс орноо яаж мандуулсан юм болоо. Энэ хүн дэлхийд Монгол гэсэн нэрийг мандуулсныг мэддэггүй хошногнууд юм байх да.
Энэ эсрэг юм бичээд байгаа лалрууд өөрсдөө улс орноо яаж мандуулсан юм болоо. Энэ хүн дэлхийд Монгол гэсэн нэрийг мандуулсныг мэддэггүй хошногнууд юм байх да.
Яасан гэж бөхөд хөшөө босгох, эх орноо хамгаалж харийн дайсантай тулсан баатрууд, улс орны хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтнүүдэд л хөшөө босгодог болохоос хичнээн сайн ч бай бөхөд бол биш шүү, ингээд бөхчингүүдийн хувьдаа барималтай болох марафон эхэллээ гэж, бөхчүүд угийн барьцамтгайг ч хэлэх үү, Баянмөнх, Бат-Эрдэнэ гээд өөртөө барьмал бариулах улс зөндөө л байгаа доо
Энэ хүн ямар Монголыг хямрал энээ тэрээгээс аварсан биш. Чухал хүнд л хөшөө босгох ёстой бөх болгонд хөшөө босговол хотод хөл тавих зайгүй болно.
bi umnu ni olon khushuu barimal kharj baisan , iim mundag aguu , amid yum shig yum uzeegui dee , bazarwaani , aguu khun baisan daa, khuu ni aguu yumaa
bi umnu ni olon khushuu barimal kharj baisan , iim mundag aguu , amid yum shig yum uzeegui dee , bazarwaani , aguu khun baisan daa, khuu ni aguu yumaa