АНУ-ын Ютагийн их сургуулийн эрдэмтэд нейробиологийн салбарт ер бусын дэвшил гаргажээ. Тэд хар тамхи хэрэглэх чадвартай гений өөрчлөлттэй ялааг анх удаа бүтээжээ.
Эл загвар хүмүүсийн хар тамхины донтолтыг эмчлэх үр дүнтэй аргыг олоход тус болох учиртай. Байгаль дээр ялаа хар тамхинаас ургамлын хор хэмээн үзэн зугтдаг. Энэ нь тус шавжийн хөлд байдаг гашуун амтыг мэдэрдэг рецепторуудтай холбоотой болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд эдгээр рецепторуудыг идэвхгүй болгоход ялаанууд кокаин хар тамхи хольсон чихрийн хандыг өөрсдөө сонгож эхэлжээ. 16-хан цагийн дараа ялаанууд хар тамхийг илт таашааж байгаа нь ажиглагдсан байна.
Эрдэмтэд лабораторийн хар тамхичин ялаанууд олон хүний амийг аврахад тус болно гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch