ӨРНИЙН ЗУРХАЙ | Хилэнцийнхэн нуруун дээрх хүнд ачаагаа тайлна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08

 

Хонь

Хонины ордныхныг өнөөдөр дутуу үнэлэх хэрэггүй. Тэд гаднаасаа дэврүүн харагдаж болох ч дотоод сэтгэлд нь асар их мэргэн ухаан байгаа гэдгээ бусдад харуулах болно. Үүүнийгээ илэрхийлэхэд тань бага зэргийн саад учирч болох ч бэрхшээлийн цаана бэлэг байдгийг бүү мартаарай. 

Үхэр

Үхрийнхэн өөрсдийг нь ивээж явдаг сахиус байдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Гарт баригдахгүй ч уйлахад тань түших мөр байгааг санах хэрэгтэй. Хамгийн харанхуй мөчид ч ганцаараа биш гэдгийг өдрийн турш санаарай. 

Ихэр 

Өнөөдөр та чухал мэдээ хүлээн авч магадгүй. Энэхүү мэдээ амьдралд тань хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй. Үүнээс үүдэн ажлаа солих, эсвэл өөр улс орон руу явах хүртэлх шийдвэр гаргаж магадгүй. Амьдралдаа ийнхүү том шийдвэр гаргахдаа сандарч болох ч энэхүү өөрчлөлт сайнаар нөлөөлнө гэдгийг од эрхэс амлаж байна. 

Мэлхий 

Хэрэв амьдралд тань онцын өөрчлөлт гарахгүй байгаа мэт санагдаж байвал энэ бүхэн тун удахгүй өөрчлөгдөхийн шинж гэдгийг бүү мартаарай. Найз тань танд сохор болзоо төлөвлөсөн байж мэднэ. Энэ нь таны харах өнцгийг өөрчилж, хэн нэгнийг өөр нүдээр харж эхэлж магадгүй. Хэрэв та тууштай байж чадвал энэхүү харилцааг шинэ түвшинд гаргаж чадна. 

Арслан 

Ятгах чадвараараа алдартай арслангийнхан өнөөдөр хүчээ нөөх хэрэгтэй. Хэрэв сайн үйл хиймээр санагдвал бусдын санаа бодлыг харгалзан үзэхэд гэмгүй. Өөрийгөө зөвтгөн бусдыг дэвслэх гэж байгаа бол түр азнаарай. 

Охин 

Охиныхон өнөөдөр сэтгэл зүйн хувьд уналтад орсон мэт санагдаж болзошгүй. Гэхдээ үүнийгээ бусадтай хуваалцаж болохгүй гэсэн үг биш. Мэдрэмжээ цэгцэлж, ойр дотнынхонтойгоо бэрхшээлээ даван туулахын тулд хамтдаа тэмц. Гэхдээ ганц л хүнтэй хуваалцах нь асуудал тань цааш газар авахгүй байхад тусална. 

Жинлүүр

Өнөөдөр жинлүүрийнхэн олон янзын хүмүүстэй уулзаж, янз бүрийн нөхцөл байдалд орох хандалагатай байна. Энэ үед аль болох төвийг сахих хэрэгтэйг сана. Бодол санаагаа шүүж, бусдад нээлттэй хийгээд сэрэмжтэй хандахад буруудахгүй. 

Хилэнц

Нуруун дээр тань хүнд ачаа байгаа мэт санагдаж магадгүй. Энэхүү ачаагаа хол замд үүрсээр байвал явдал тань удааширч, зорьсон газартаа очихдоо хэдийнэ бөхийсөн байх вий. Нуруун дээрх хүнд ачаагаа буулгах цаг үе ирсэн тул ирж буй цаг хугацааг аз жаргалтай өнгөрүүлэхийг хичээгээрэй. 

Нум 

Нумынхан тодорхой хүмүүсээс харилцаагаа таслахад гэмгүй. Бусдын амьдралд хэт их анхаарал хандуулснаас үүдэн сэтгэл зүй болон дансаа улайлгах хэмжээнд хүрч магадгүй. Шаардлагагүй ачаа, тээшнээсээ салж, хоосон яриагаа багасган, өөртөө гаргах цагаа нэмэгдүүлээрэй. 

Матар

Матрынхны өнөөдрийн уриа бол амьдралдаа байгаа хэрэггүй хэсгүүдээ гээж, шинэ сэтгэл хөдөлгөм зүйлсийг энэхүү зайдаа оруулах юм. Мөн хүмүүст "үгүй" гэж хэлэхэд буруудах зүйлгүй тул бусдад гаргадаг цаг хугацаагаа өөртөө зарцуулаарай. 

Хумх

Таныг өнөөдөр хурдаа жаахан багасгахыг од эрхэс анхааруулж байна. Таны хувьд одоогийн хийх ёстой гол зүйл бол аливаад тайван хандаж, одоо цаг хугацаанаас таашаал авах юм. Ингэснээр өөртөө эерэг зүйлсийг дуудах боломжтой болно. 

Загас

Загаснууд өнөөдөр бусадтай мэдлэг чадвараа хуваалцах өдөр. Бусдад чаддаг зүйлсээ зааж сургах нь танд ч мөн шинэ боломжуудыг авчрах болно. Таны төсөөлж ч байгаагүй сорилт ирэх тул үүнийг шийдвэрлэхийн тулд судалгаа хийхээс өөр аргагүй болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu