Өнөөдөр 2025.06.03. Энэ оны 154 дахь өдөр бөгөөд он дуусахад 211 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандаж, 20 цаг 45 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 21 хэм дулаан, шөнөдөө 8 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн дугуйн өдөр тохиож байгаа бол Черногорт өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр, Намибид Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Их Британийн дуучин Келли Жонс, Оросын жүжигчин Пётр Красилов, Олимпын аварга, хөнгөн атлетикч Елена Исинбаева, Испанийн теннисчин, “Их дуулга”-ын 14 удаагийн аварга, Олимпын аварга Рафаэль Надаль, Германы хөлбөмбөгч Марио Гетце зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1837 онд Лондон хотын захад дэлхийн анхны саадтай морин тойруулгын газар нээгджээ.
1959 оны энэ өдөр Сингапур Үндсэн хуультай болж, өөрийгөө удирдах улс болжээ.
1961 оны энэ өдөр Венад Н.С.Хрущёв, Жон Кеннеди нарын хоёр өдрийн хэлэлцээр эхэлжээ.
1965 оны энэ өдөр Эдвард Уайт задгай сансарт гарсан анхны америк сансрын нисэгч болов. Тэрээр “Жемини-4” хөлгөөр нисэх үедээ задгай сансарт гарчээ.
1970 оны энэ өдөр анхны хиймэл генийг нийлүүлжээ.
1992 оны энэ өдөр ОХУ-д Аюулгүйн зөвлөл байгуулагдав.
2004 оны энэ өдөр Брюсселийн Уккел хотод дэлхийн хамгийн гүн, 33 метрийн гүнтэй бассейн нээгджээ.
2006 оны энэ өдөр Черногорын парламент тус улсын тусгаар тогтнолыг зарласан байна.
Билгийн тооллын 8. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал нас уртасна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )