ӨРНИЙН ЗУРХАЙ. Нумынханд гэрлэх санал тавьж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 30

Хонь

Зохион байгуулах чадвар нь дээд цэгтээ хүрч, бүх хүний сэтгэл хоногшсон арга хэмжээ зохион байгуулна. Буйдан дээр хэвтэх боломж гарвал бүү алдаарай. Хурц ухаантай болох гэж хичээх хэрэггүй. Хожим нь тэнэг харагдана.

Үхэр

Сэтгэлээр унаж байгаа мэт мэдрэмж төрвөл дотнын хүн рүүгээ залга. Тэр танд хэрэгтэй үгс хэлж, та тулаанд эргэн ороход бэлэн болно. Юу ч болж байсан яаран дүгнэлт хийх хэрэггүй. Хүчээр өөрийнхөө зөвийг батлахгүй байсан нь дээр.

Ихэр

Өнөөдөр таныг бүгд сонсоно. Хэн нэгэн таны өмнөөс ямар нэгэн зүйл шийдэхийг оролдоно. Ийм тус хэрэгтэй эсэхийг хоёр дахин бодоорой. Хожим нь өндөр төлөөс төлөх вий. Бусдын хүмүүжилгүй зан таныг гомдооно.

Мэлхий

Бүтэн өдрийн турш сэтгэлд нь хар гийж, бусад хүмүүс үүнийг анзаарч, сэтгэл санаа нь өөдрөг болно. Ажил хийх сэтгэл зүйгээ бэлдэхэд удаан хугацаа шаардана. Өнөөдөр таны өгч чадахаас ч ихийг хүмүүс танаас хүснэ.

Арслан

Өөрийгөө хааш нь хийх, юу хийхээ мэдэхгүй байгаа бол сугалаа худалдан аваарай. Сэтгэл санаагаар гэнэт унавал дуртай дуу хөгжмөө сонсоорой.

Охин

Ойр дотнын хүмүүсийнхээ анхаарлын төвд орно. Та тэдний бахархал. Гэнэтийн шийдвэрүүд өнөөдрийн амжилтын түлхүүр. Хариуцлагыг өөртөө үүрэхгүйн тулд хагас өдөр өөрийгөө зөвтгөх шалтгаан хайна.

Жинлүүр

Инээд амьдралыг уртасгахаас гадна танд өнөөдрийн үйл явдлыг даван туулахад тус болно. Аливаа мэдээг тайван хүлээн ав. Хамгийн ширүүн маргааны үеэр ч биеэ барихыг од эрхэс зөвлөжээ.

Хилэнц

Таны жижигхэн дэггүйтлийг ойр дотнын хүмүүс нь өхөөрдөн хүлээн авна. Өдрийн турш бүхнийг үл ойшоох хүсэл төрнө. Гэвч ийм байдал танд өнөөдөр хэрэггүй. Эсрэгээр мэргэжлийн хүн шиг байх хэрэгтэй.

Нум

Танд гэрлэх санал тавьж магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй бөгөөд мөнгөний урсгалыг хянахад хүнд байна. Жинхэнэ нөхөрлөл гэдэг нь нууцыг чандлан хадгална гэсэн үг. Нөхөрлөлөө дээдэлдэг бол хэнд юу хэлэхээ хянаарай.

Матар

Хэн нэгэн таныг сонирхлыг татаж, та өдөржин мөрөөдөлдөө автан, сэтгэл хангалуун байна. Чухал мөч нь дэмий зүйлээс болж замхарна. Дассан ертөнц нь нуран унаж магадгүй.

Хумх

Таныг доош нь татаж буй зүйлээс ангижир. Хожим нь харамсахгүй шүү. Хувь заяанаас бэлэг хүлээх хэрэггүй. Мөнгөөр хэн нэгнийг хөлсөлж, ажил хийлгэх хэрэггүй.

Загас

Тэвчээр, хөдөлмөр хоёр бүхнийг ялна. Өнөөдөр та энэ тал дээр гялалзаж, ажил дээр нь бүх зүйл бүтэмжтэй байна. Хэн нэгэнтэй танилцвал эелдэг байхыг хичээгээрэй. Дуугаа хурааж, ойр дотнын хүмүүсээ гомдоов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu