ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 02

Өнөөдөр 2022.04.02. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 06 цаг 29 минутад мандлаа. 19 цаг 23 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 12 хэм, шөнөдөө -4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр. Мөн Аутизм өвчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. ОХУ, Беларуст өнөөдөр Ард түмний нэгдлийн өдөр бол Тайландад Тай соёлыг хамгаалах өдөр юм.

Өнөөдөр олимп, тивийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Канадын уран гулгагч Стефан Ламбиел, Нидерландын хөлбөмбөгч Ибрахим Афеллай, “Америкийн шүтээн” тэмцээний ялагч Лий ДиВайз, Парагвайн хөлбөмбөгч Пабло Агилар, Девисийн цомын гурван удаагийн аварга, Испанийн теннисч Дэвид Феррер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1977 оны энэ өдөр БНМАУ Бүгд найрамдах Бенин улстай дипломат харилцаа тогтоожээ.

2000 - Монгол-Хятадын хамгийн том хамтарсан хөрөнгө оруулалттай байгууламж болох Төмөртийн хүдрийн уурхайн суурь тавих ёслолыг Монгол Улсын Сүхбаатар аймагт хийв. Ёслолд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй нар оролцжээ.

2011 - БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю Хуняаог албан тушаалаас нь чөлөөлж, уг албанд Ван Сяолунг томилж байжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр одоогийн Иран улсын үндэс суурийг тавьсан Хорасаны өөртөө засах улс албан ёсоор байгуулагджээ.

1966 – Зөвлөлтийн “Луна-10” хиймэл дагуул сарыг тойрсон дэлхийн анхны сансрын хөлөг болов.

1989 – Палестины үндэсний зөвлөлийн төв хороо Ясир Арафатыг өөрийгөө зарлан тунхагласан Палестин улсын Ерөнхийлөгчөөр сонгожээ.

1996 - Борис Ельцин, Александр Лукашенко нар Орос, Беларусын нийгэмлэг байгуулах гэрээнд гарын үсэг зурав.

2014 – Австралийн дээд шүүхээс хүмүүс хүйсээ тодорхойгүй гэж бүртгүүлж болохыг албан ёсоор зөвшөөрчээ.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top