Н.Мөнхнасан: Ээжийн минь нөр их хөдөлмөрийг чин шударгаар үнэлсэнд талархлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

"Монполимет" группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртлээ. 

Түүнийг "Монполимет" группын ажилчид хүндэтгэл дүүрэн угтан авсан бөгөөд түүний охин Н.Мөнхнасан "Өнөөдөр "Монполимет" хэмээх өрхийг толгойлдог мянга мянган хамт олны минь түшиг тулгуур, бидний эх үндэс болсон эрхэм хайрт ээжийн маань хүнд үйлдвэрлэлийн салбарт 40 гаруй жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, улс орныхоо хөгжил дэвшилд сэтгэл зүрхээ зориулан, хариуцлагатай уул уурхайн жишгийг үлгэрлэн тогтоож, эх орныхоо эдийн засгийн бие даасан байдалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, эрхэм дээд Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. 

Хатуу хөтүү цагийг хатан ухаанаараа удирдаж, гүтгүүлж, хэлмэгдсэн ч аливаад хатуужил, ариун цагаан хөдөлмөрийн үр шим, шударга үнэнд тууштай байхын үнэ цэнийг ойлгуулж, эх орон, элэг нэгтэндээ хэрэгтэй хүн байхыг сурган хүмүүжүүлж, энэрэнгүй нинжин сэтгэл, зөв амьдралын үлгэр дуурайлал болсон Ээжийн минь нөр их хөдөлмөрийг чин шударгаар үнэлсэн Монгол түмэндээ талархал дэвшүүлье" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top