Өнөөдөр 2026.06.19. Энэ оны 170 дахь өдөр бөгөөд он дуусахад 195 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 51 минутад мандаж, 20 цаг 56 минутад жаргана.
Улаанбаатарт бага зэргийн бороотой. Өдөртөө 12 хэм дулаан, шөнөдөө 7 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн хүүхдийн хөлбөмбөгийн өдөр, Дэлхийн удаан алхах өдөр, Мөргөлдөөний нөхцөлд бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Унгарт Тусгаар тогтносон Унгар улсын өдөр бол Алжирт Хувьсгалын өдөр, Кувейтэд Тусгаар тогтнолын өдөр, Тринидад болон Тобагод Хөдөлмөрийн өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Америкийн дуучин, “Heart” хард рок хамтлагийн гишүүн Энн Уилсон, жүжигчин Зои Салдана, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин Кэтлин Тёрнер, поп дуучин, жүжигчин Пола Абдул, Норвегийн цаначин, олимпын найман удаагийн аварга Бьорн Дэли, Америкийн жүжигчин Бампер Робинсон, Германы сагсан бөмбөгч Дирк Вернер Новицки зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1265 онд Ил хаант улсын хаан Хүлэгү хаан тэнгэр болсны дараа болсон Их хуралдайгаар түүний ууган хүү Абага гэрээс ёсоор хаан ширээнд залрав.
1718 оны энэ өдөр Чин гүрний Тувэй-Гансүгийн нутагт газар хөдөлж, улмаар хөрсний гулгалт үүссэний улмаас 73 мянган хүний амь нас хохирчээ.
1829 оны энэ өдөр сэр Роберт Пиль Лондоны нийслэлийн цагдаагийн газрыг үүсгэн байгуулжээ.
1862 оны энэ өдөр АНУ-ын бүх газар нутагт боолтой байхыг хориглов.
1943 онд Дэлхий даяар дэгдсэн дайны улмаас тоглогчдын хомстолд орсон АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн Филадельфия Ийглз, Питтсбург Стилерс багууд нэг улирлын турш нэгджээ.
1945 оны энэ өдөр Чилийн Эль Тениенте зэсийн уурхайд хий алдагдсаны улмаас 355 уурхайчин амиа алдав.
1961 оны энэ өдөр Кувейт улс тусгаар тогтнолоо зарлав.
1978 онд алдарт "Гарфильд" муурын адал явдлын тухай өгүүлэх комик цуврал анхны дугаараа нийтэлжээ.
1988 оны энэ өдөр Ромын пап II Йоанн Павел Вьетнамын 117 санваартныг гэгээнтнээр өргөмжлөв.
1991 оны энэ өдөр Зөвлөлтийн цэрэг Унгараас бүрэн гарчээ.
1999 оны энэ өдөр “Counter-Strike”-ийн анхны хувилбар гарчээ.
2007 онд Иракийн нийслэл Багдад хотын аль-Хилани сүмд бөмбөг дэлбэрч 78 хүн амиа алдаж, 128 хүн гэмтэж, бэртжээ.
2018 оны энэ өдөр АНУ-д 10 сая дахь зохиогчийн эрхийн гэрчилгээг олгожээ.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвижна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )