ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Өнөөдөр 2022.03.31. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 06 цаг 33 минутад мандлаа, 19 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -11 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн хүйсээ солиулсан иргэдийг ялгаварлан гадуурхахын эсрэг өдөр. Азербайжанд өнөөдөр Хоморголон устгалд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр бол Мальтад Эрх чөлөөний, Тайландад Нангкао хааныг дурсах өдөр.

Өнөөдөр Германы Оскарын шагналт кино найруулагч Фолькер Шлёндорф, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Кристофер Уокен, Америкийн Дэд ерөнхийлөгч асан Альберт Гор, Ирландын зохиолч Иен Макдоналд, Словены Ерөнхий сайд асан Аленка Братушек, Оросын хоккейч Павел Буре, Шотландын жүжигчин Юэн Макгрегор, Америкийн жүжигчин Лайза Коши зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1988 оны энэ өдөр БНМАУ-ын урлагийн баг Бээжин хотноо анхны тоглолтоо хийжээ.

2014 оны энэ өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг анх удаа хийж, анагаахын маш өндөр түвшний эмчилгээг Монголд нэвтрүүлсэн байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр дэлхийн цэргийн ажиллагааны түүхэнд анх удаа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Германы тал ашиглажээ.

1959 оны энэ өдөр Түвдийн бурханы шашны тэргүүн 14 дүгээр Далай лам Данзанжамц хил давж Энэтхэгээс улс төрийн орогнол хүсэв.

1966 оны энэ өдөр ЗХУ-ын хөөргөсөн “Луна 10” хөлөг сарны тойрог замд орсон дэлхийн анхны сансрын хөлөг болжээ.

1991 оны энэ өдөр Гүрж улсад ЗХУ-аас гарч, тусгаар тогтнох эсэх талаар ард нийтийн санал асуулга болж, 99 хувь нь тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрчээ.

Энэ өдөр үс засуулвал сүлд тэнэж одно.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top