Өнөөдөр 2022.03.24. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 06 цаг 47 минутад мандлаа, 19 цаг 10 минутад жаргана.
Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -5 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр. Угандад өнөөдөр Мод тарих үндэсний өдөр бол Аргентинд Хууль, шударга ёсны өдөр юм.
Өнөөдөр Америкийн жүжигчин Рональд Ли Эрми, Питер Жейкобсон, Лара Флинн Бойл, Жим Парсонс, Жессика Честейн, Английн жүжигчин Патрик Малахайд, Францын жүжигчин Жан-Кристоф Буве, Испанийн жүжигчин Мария Вальверде зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1955 оны энэ өдөр БНХАУ-ын Төмөр замын яам Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр зам болон ЗХУ, БНМАУ-ын олон улсын шууд ачаа тээвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Хятадын төмөр зам ачаа тээвэр зохицуулах комисс байгуулж, мэргэжлийн хяналт шалгалт хийх хоблогдох нэгж байгууллагын бэлтгэл ажлыг гүйцэтгэн, мөн жилдээ багтаан олон улсын ачаа тээвэрлэлт ашиглалтад орох тухай баталгаа өгсөн байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1934 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгожээ.
1965 оны энэ өдөр “Рейнжер 9” сансрын хөлгийн нислэгийг телевизээр шууд дамжуулав.
2003 оны энэ өдөр Арабын лигийн орнуудын хуралдаанаар Иракт явуулж байгаа АНУ, Их Британийн цэргийн ажиллагааг хууль бус гэж үзжээ.
2008 оны энэ өдөр Бутан улс ардчилсан засаглалтай болж, түүхэндээ анх удаа парламентын сонгууль явуулжээ.
Энэ өдөр үс засуулвал идээ ундаа элбэг олдоно.
Эл өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Харин төлгө тавих, морь уралдуулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )