Өнөөдөр 2022.02.07. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 08 цаг 12 минутад мандлаа, 18 цаг 01 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -21 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Гренадад Тусгаар тогтнолын өдөр бол АНУ-д ХДХВ /ДОХ/-оос урьдчилан сэргийлэх үндэсний өдөр.
Энэ өдөр Башкирын Ерөнхийлөгч асан Муртаза Рахимов, Германы зохиолч, детектив романуудаараа алдартай Дорис Герке, Германы дуучин, хөгжмийн зохиолч, “Modern Talking” болон “Blue System”-ийг үүсгэн байгуулагч, гишүүн Дитер Болен, Америкийн жүжигчин, “Эмми”-гийн дөрвөн удаагийн шагналт Жэймс Спейдер, жүжигчин Крис Рок, Эштон Катчер, Солонгос гаралтай Оросын дуучин Анита Цой, Канадын сагсан бөмбөгч, NBA-гийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг Стив Нэш зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1956 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчдийн нөхөрсөг байдалд болсон хэлэлцээний үр дүнд БНМАУ, БНХАУ-ын хооронд 1956 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Протоколд 1956 онд хоёр улсын харилцан нийлүүлэх бараа нь 1955 оныхоос нэг дахин их байх, БНХАУ Монголд цагаан будаа, хатаасан жимс, шинэ жимс, тамхи, торго зэрэг өргөн хэрэглээний бараа нийлүүлэх бол БНМАУ Хятадад адууны шир гэх мэт мал аж ахуйн гаралтай түүхий эд нийлүүлэхээр тусгав.
1972 оны энэ өдөр Улсын тэргүүний ухуулагч, суртал нэвтрүүлэгчдийн зөвлөгөөн болжээ.
2014 оны энэ өдөр ОХУ-ын Сочи хотод нээлтээ хийсэн өвлийн олимпод Монгол Улсаас гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар оролцов.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:
1924 оны энэ өдөр ЗСБНХУ болон Итали дипломат харилцаа тогтоожээ.
1940 оны энэ өдөр Уолт Диснейн хоёр дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Пиноккио” нээлтээ хийв. Энэ бүтээл “Оскар”-ын хоёр ч шагналын эзэн болсон.
1974 оны энэ өдөр Гренада тусгаар улс болов.
1998 оны энэ өдөр Японы Нагано хотод Өвлийн XVIII олимпын нээлт болж байлаа.
2010 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Виктор Янукович Юлия Тимошенког ялав.
2014 оны энэ өдөр ОХУ-ын Сочи хотод Өвлийн XXII олимп нээлтээ хийсэн билээ.
Энэ өдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )