Олон улсын 1xBet брэндийн спортын шинжээчид долдугаар сарын 4-нд Майами цэнгэлдэх хүрээлэнд болох Аргентин, Кабо Верде улсын шигшээ багуудын түүхэн анхны тоглолтын өмнөх тоймыг хүргэж байна.
Аргентин: Итгэл төгс гурван ялалт, аваргын төлөөх бодит өрсөлдөгч
Хэсгийн шатанд нэг ч оноо алдалгүй шалгарна гэдэг амаргүй даалгавар. Өмнөх Катарын ДАШТ-д ийм амжилтыг нэг ч баг үзүүлж чадаагүй. Харин энэ удаагийн тэмцээнд Мексик, Франц, Аргентин гэсэн гурван баг хэсгийн бүх тоглолтдоо ялалт байгуулж, есөн оноо авлаа. Аргентины шигшээ Алжирыг 3:0, Австрийг 2:0, Йорданыг 3:1 оноогоо буулган авсан билээ.
Лионель Месси Аргентины найман гоолын зургааг нь оруулж, Килиан Мбаппетэй хамт тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Аргентины хүчирхэг тоглолт, Мессигийн гайхалтай форм тэмцээний аваргын талаарх урт хугацааны таамгийг ч өөрчилжээ.
Тиймээс олон шинжээч дөрвөн жилийн өмнөх шиг дахин финалд шалгарна гэж Аргентиныг таамаглаж байгаа нь гайхах зүйл биш юм.
Кабо Верде – Тэмцээний хамгийн амжилттай шинэ баг
Кюрасао, Йордан, Узбекистаны шигшээ багууд хэсэгтээ сүүл мушгина гэж олон хүн таамаглаж байсан бөгөөд энэ нь үнэн болсон. Харин Кабо Верде хамгийн өөдрөг төсөөллөөс ч давсан амжилт үзүүллээ. Тэд Испани, Уругвай, Саудын Арабтай нэг хэсэгт багтсан бөгөөд ихэнх хүн гуравдугаар байрны төлөө л өрсөлдөнө гэж бодож байв.
Гэвч “Цэнхэр акулууд” хэсэгтээ хоёрдугаар байрт орж, шөвгийн 32-т шалгарсан хамгийн том сенсаци боллоо. Дасгалжуулагч Бубистагийн багийн амжилтын гол нууц нь найдвартай хамгаалалт, боломж гармагц хурдан сөрөг довтолгоо хийх тактик юм.
Эхний тоглолтдоо тэд Европын аваргуудын хүчтэй довтолгоог тогтоон барьж, төгсгөлд нь бүр ялалтын гоол оруулах боломж ч үүсгэсэн. Үүний дараа Уругвайтай 2:2-оор тэнцэхдээ өрсөлдөгчөө хожигдож яваад оноо авахад хүргэсэн бол хэсгийн сүүлийн тоглолтод Саудын Арабтай 0:0-ээр тэнцжээ. Ингэснээр ердөө гурван оноотой ч хэсгийн хоёрдугаар байрт шалгарч, харин Уругвайн оддоор дүүрэн баг хоёрхон оноотой тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Тоглолтоос юу хүлээх вэ?
Аргентины гараанд Эмилиано Мартинес, Лисандро Мартинес, Лаутаро Мартинес, Энцо Фернандес, Родриго Де Пауль, Алексис Мак Аллистер, Лионель Месси зэрэг үндсэн бүрэлдэхүүний гол тоглогчид гарах төлөвтэй байна. Ерөнхий дасгалжуулагч Лионель Скалони Испани, Уругвайн алдааг давтахгүй байхыг хичээж, өрсөлдөгчөө дутуу үнэлэхгүй нь гарцаагүй.
Харин Кабо Верде өөрсдийн тоглолтын хэв маягаа хадгалж, хамгаалалтаа бат бөх зохион байгуулан сөрөг довтолгоонд найдах болно.

Сэтгэгдэл ( 0 )