IEM Cologne Major 2026: Esports World Championship-ын 3-р шатны тойм

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Counter-Strike 2 тоглоомын дэлхийн шилдэг багийг тодруулах жинхэнэ өрсөлдөөн 3-р шатнаас эхэлж байна. Учир нь дэлхийн шилдэг найман бүрэлдэхүүн тэмцээнд нэгдэн оролцох юм. Олон улсын 1xBet компанийн е-спортын шинжээчид 3-р шатны урьдчилсан тоймыг бэлтгэж, баг тус бүрийн плей-оффт шалгарах боломжийг үнэлжээ.

Бүс нутгийн хүчирхэг төлөөлөгчид

Европоос зургаан баг 3-р шатанд шууд урилга авсан. Үүнд Team Vitality, NAVI, Team Falcons, PARIVISION, Aurora Gaming, MOUZ багууд багтаж байна. Тэдэнтэй хамт Ази тивээс The MongolZ, Америк тивээс FURIA баг өрсөлдөнө.

Анх харахад энэхүү эрхийн хуваарилалт шударга бус мэт санагдаж болох ч энэ нь Counter-Strike-ийн өнөөгийн хүчний харьцааг бодитоор илэрхийлж байна. Европын баг Major тэмцээнд түрүүлж чадаагүй хамгийн сүүлчийн тохиолдол найман жилийн өмнө болсон бөгөөд тухайн үед АНУ-ын Cloud9 баг ELEAGUE Major Boston 2018 тэмцээний шигшээ тоглолтод FaZe Clan-ыг ялж аваргалсан юм.

Азийн багууд өнөөг хүртэл Major тэмцээнд түрүүлж байгаагүй бөгөөд хамгийн ойртсон нь The MongolZ баг юм. Тэд BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд мөнгөн медаль хүртсэн билээ.

Vitality – Найдвар тавьж байгаа ч эргэлзээ бий

Ихэнх шинжээчид Vitality-г IEM Cologne Major 2026 тэмцээний гол фаворит гэж үзэж байна. Багийн бүх тоглогч, ялангуяа од AWP тоглогч ZywOo, дээд түвшний тоглолт үзүүлж, ихээхэн итгэлтэй байгаа юм. Гэвч цуврал ялалт ч эцэстээ дуусдаг. IEM Cologne Major 2026 дээр тэдэнд хүнд сорилт тулгарна. Тогтмол ялж буй багийн хувьд сэтгэлзүйн дарамт өндөр байдаг бөгөөд өрсөлдөгчид нь ч Vitality-ийн эсрэг улам сайн бэлтгэж байна. Францын баг оргил үедээ хүрч, одоо бууж байгаа эхний шинж тэмдэг IEM Atlanta 2026 тэмцээний плей-оффт илэрч, тэд NAVI-д ялагдсан юм.

 NAVI, Falcons, Spirit – тэнцүү өрсөлдөгчид

Хоёр дахь гол фаворитын байр суурийн төлөө гурван баг өрсөлдөж байна. Дасгалжуулагч B1ad3 ээлжит удаагаа NAVI-ийн тоглогчдыг Major-ын өмнө оргил формд нь хүргэж чадлаа. AWP тоглогч w0nderful өөртөө итгэх итгэлээ эргэн олсон бол шинээр нэгдсэн makazze нь ахмад тоглогчид болох b1t, iM, Aleksib нартай төгс зохицож чаджээ.

“Born to Win /Ялахын төлөө төрсөн/” хочит NAVI баг Кёльнд гурав дахь Major аваргаа авахын төлөө өндөр урам зоригтой тоглож байна. Харин Falcons баг туршлагатай ахлагч karrigan-ыг элсүүлсэн бөгөөд тэрбээр ялалтын уур амьсгалыг шинэ бүрэлдэхүүндээ авчирна гэж хүлээж байна. Багийн гол одууд болох NiKo, m0NESY, kyousuke нарын ур чадварын талаар эргэлзэх зүйл үгүй.

 Spirit энэ удаагийн Major-ыг 2-р шатнаас эхлүүлсэн ч тэд тэнд харьяалагдахгүй гэдгээ маш хурдан харуулсан. “Луунууд”-ын эхний тоглолтуудын үр дүнг харахад л хангалттай:

• BetBoom-ийн эсрэг — 13:5

• MIBR-ийн эсрэг — 13:1

• 9z-ийн эсрэг — 13:3, 13:1

Багийн супер од donk-ийн үзүүлэлт:

• 2.26 рейтинг (22/9)

• 1.75 рейтинг (22/7)

• 2.55 рейтинг (48/16)

Хэрэв үүнийг л төгс бэлтгэл гэхгүй юм бол юуг төгс бэлтгэл гэх вэ?

Бусад багуудын боломж

Олон улсын 1xBet компанийн е-спортын шинжээчид сул багуудад үргэлж боломж байдаг гэдэгт итгэлтэй байна. IEM Cologne Major 2026 дээр Vitality, NAVI, Falcons, Spirit зэрэг аваргын төлөөх гол өрсөлдөгчдийг буулган авах чадвартай хэд хэдэн баг оролцож байна. Хамгийн хүчтэй “битүү морь” нь Азийн шилдэг баг болох The MongolZ юм. Тэдэнд өнгөрсөн жил Major-ийн аварга болоход ганцхан алхам дутсан. Монголын бүрэлдэхүүн ялалтын нөөц боломжоо хадгалж үлдсэн бөгөөд улс орон, бүс нутгийнхаа анхны Major аваргын цомыг хүртэхэд бэлэн байна. Мөн Aurora, FURIA, PARIVISION, FUT Esports багууд ч амжилттай тоглолт үзүүлэх бодит боломжтой.

Хэрэв эдгээр багууд плей-оффт шалгарч, эн тэнцүү өрсөлдөгчтэй таарвал  шуугиан дэгдээх магадлал эрс нэмэгдэх юм.

Тэмцээний хуваарь

 IEM Cologne Major 2026 тэмцээний 3-р шат зургаадугаар сарын 11–15-ны өдрүүдэд болно. Харин зургаадугаар сарын 18–21-ний хооронд е-спортын хөгжөөн дэмжигчид плей-оффын тоглолтууд болон тэмцээний оргил мөч болох их шигшээ тоглолтыг үзэж, шинэ дэлхийн аваргыг тодруулах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top