Хөрөнгө оруулалтын орчин хүнд суртлаас чөлөөлөгдлөө

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуультай хамт "Төрийн мэдээлэл"-д тавигдсан өдрөөс хэрэгжих Хөрөнгө оруулалтын тухай хуулийн онцлох заалтууд:

  • Гадны банк орж ирэхэд гаргасан нийт хувьцааны 20 хувийн босго хамаарахгүй.
  • Гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварыг 5 % болгов.
  • Улаанбаатарт 20, орон нутагт 10 тэрбумын хөрөнгө оруулалтад 10 жилийн тогтворжуулалт, 50 тэрбумаас дээш бол байршлаас үл хамааран 15–20 жилийн тогтворжуулалт олгоно.
  • Хөрөнгө оруулалтын гомдол шийдвэрлэх процессийг хуульчилж, гомдлыг 30 хоногт хянаж, шийдвэрлэнэ.
  • Гомдлыг Засгийн газрын хуралдаанаар 2 долоо хоног тутамд хэлэлцэнэ.
  • Дата төв, хиймэл оюун ухааны төвийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг 100 хувь хөнгөллөө.
  • Ажиллах хүчний дутагдалтай салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг чөлөөлөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top