3х3 сагсан бөмбөг бол уламжлалт сагсан бөмбөгийн энгийн нэг хувилбар бус харин илүү хурдан, илүү эрчтэй, илүү үзүүштэй бие даасан төрөл болж хөгжсөн билээ. Ганц сагс, ердөө арван минут, завсарлагагүй дээд зэргийн хурд, хүч — энэ бол 3х3 сагсан бөмбөгийн онцлог.
Энэхүү формат дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж, Токио 2020 олимпын наадамд анх удаа багтаж, үзэгчдийн хүрээгээ хурдацтай тэлсээр байна. Үндэсний шигшээ багуудын түвшинд хамгийн нэр хүндтэй тэмцээн нь яах аргагүй FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Уг тэмцээн 2026 оны зургаадугаар сарын 1–7-ны өдрүүдэд Польш улсын нийслэл Варшав хотноо болж байна.
Энэ нь Польш улсын хувьд FIBA 3x3 ДАШТ-ийг анх удаа зохион байгуулж буй тохиолдол бөгөөд FIBA байгууллага Варшавыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Зохион байгуулагчид зөвхөн спортын тэмцээн бус, дээд түвшний сагсан бөмбөг, гудамжны соёл, эрч хүчтэй уур амьсгалыг нэгтгэсэн томоохон хотын фестиваль болно гэж амлаж байна.
Тэмцээн задгай талбайд болж байгаа бөгөөд тоглолт бүрийг үзэгчдэд ойр, хотын эрч хүчээр хүрээлэгдсэн жинхэнэ амьд шоу болгон зохион байгуулж байна. Тэмцээний формат ба оролцогчид
FIBA 3x3 ДАШТ 2026-д нийт 40 баг оролцож байна. Зургаадугаар сарын 1–4-ний өдрүүдэд хэсгийн шатны тоглолтууд явагдаж, хасагдах шатны өрсөлдөгчид тодорно. Харин зургаадугаар сарын 5–7-ны хооронд хасагдах шат эхэлж, тэмцээний өрсөлдөөн хамгийн оргил үедээ хүрнэ.
Энэ шатанд ялагдал бүр тэмцээнээ өндөрлүүлэхтэй адил бол ялалт бүр шигшээ тоглолтод ойртуулна.
Тэмцээний оргил мөч зургаадугаар сарын 7-нд тохиож, эрэгтэй болон эмэгтэй ангиллын дэлхийн аваргууд тодрох болно.
Одоогийн дэлхийн аваргууд нь эрэгтэйчүүдийн төрөлд Испани, эмэгтэйчүүдийн төрөлд Нидерландын шигшээ багууд юм. Тэд аваргын цолоо хамгаалахын тулд ширүүн өрслдөх ч 3х3 сагсан бөмбөгийн өрсөлдөөн маш өндөр түвшинд байдаг тул үр дүнг урьдчилан таамаглах бараг боломжгүй.
Энэ төрөлд фаворит болон аутсайдер багуудын ялгаа маш бага байдаг бөгөөд сенсаацтай үр дүн тогтмол гардаг. Уламжлалт сагсан бөмбөгийн алдартай одууд хүртэл 3х3 төрөлд амжилтыг баталгаажуулж чаддаггүй.
FIBA 3x3 ДАШТ 2026 тэмцээний түншүүдийн нэг нь олон улсын томоохон спортын арга хэмжээнүүдийг тогтмол дэмждэг, нэр хүндтэй букмекерийн компани болох олон улсын 1xBet компани юм.
Яагаад энэ тэмцээнийг үзэх хэрэгтэй вэ?
3х3 сагсан бөмбөг нь уламжлалт сагсан бөмбөгөөс эрс ялгаатай. Юуны өмнө гайхалтай хурд, эрч хүчээрээ онцлог. Тоглолт ердөө 10 минут үргэлжилдэг (эсвэл аль нэг баг 21 оноонд түрүүлж хүрэх хүртэл), эзэмшил бүр 12 секундын хугацаатай. Удаан завсарлага, бөмбөгийг удаан дамжуулах, болгоомжтой тактикийн тулаан гэж байхгүй. Зөвхөн тасралтгүй, төвлөрсөн өрсөлдөөн өрнөнө. Ийм форматтай учраас 5–6 онооны зөрүү ердөө нэг минутын дотор нөхөх боломжтой. Тиймээс сул хэмээн тооцогдсон багууд ч бараг бүх тоглолтод амжилт гаргах боломжтой байдаг.
Мөн энэ төрөл нь уламжлалт сагсан бөмбөгтэй харьцуулахад биеийн хүчний өрсөлдөөнийг зөвшөөрдөг. Тоглогчид дээд зэргийн бие бялдар, олон талын ур чадварыг хослуулах шаардлагатай. Үүн дээр үзэгчид талбайд маш ойрхон байдаг нь тоглолтыг үзэх мэдрэмжийг бүр ч мартагдашгүй болгодог юм.

Сэтгэгдэл ( 0 )