Тамхины хяналтын тухай хуулийн талаар О.Номинчимэг нарын УИХ-ын гишүүд мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг УИХ-ын хаврын чуулганаар Тамхины хяналтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийг эцэслэн батлах процесс намрын чуулган руу шилжиж байна. Хаврын чуулганаар тус хуулийг батлаад, хэрэгжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлэхийг зорьж байсан ч цаг хугацаа болон эрх ашгийн хайчинд орлоо гэж харж байна. Гэхдээ Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий энэ хуулийг намрын чуулганаар батлуулахын төлөө ажиллана гэв.

Сэтгэгдэл ( 1 )
zakh zeeliig busniulj suitgekh naad khuulia bolio