Дэлхийн аваргын “А” хэсгийг хэн нь тэргүүлж, хасагдах шатны эрхээ баталгаажуулах вэ гэдэг нь чухам энэ хоёр багийн тулаан шийднэ. Гурван өнгөтнүүд Акрон цэнгэлдэхдээ Азийн баруудын уран тансаг тоглолтыг дарж, ялалт байгуулж чадах уу? Энэ асуултад 1xBet брэндийн хөлбөмбөгийн шинжээчдийн хамт хариулт хайцгаая.
Гурван өнгөтнүүдийн амжилтын нууц
Мексикийн шигшээ баг дэлхийн аваргын ногоон ширдэг дээр есөн тоглолт дараалан ялагдал гээчийг амсаагүй байна. Тэд энэ ширдэг дээр Серби, Австрали, Ганын багийг буулган авч Бельги, Португальтай тэнцжээ.
Дөнгөж саяхан хэсгийн эхний тоглолтод Өмнөд Африкийн багийг 2-0 харьцаагаар буулган авсан. Өмнөд Африкийн баг хаалга руу ердөө хоёр цохилт гүйцэтгэж, гоолын боломж нь 0.08 байсан гэхээр Мексикийн шигшээ ямар хүчтэй тоглолт үзүүлсэн бэ гэдэг нь харагдана. Мексикийн шигшээ багийн Рауль Хименез, Хулиан Күиньонес, Роберто Альвардо гэсэн довтолгооны гурвал үнэхээр гайхалтай байна. Тэдний шахсан тоглолт өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг будилуулж, хаалга руу тухтай цохих боломжтой болдог. Чухамдаа тэд л Өмнөд Африкийн хаалга руу удаа дараа цохисон. Өндөр шахалт, бөмбөгний шилжилт, дамжуулалтууд, гайхалтай төгсгөл. Чухам ингэж л хулин Күиньонес эхний гоолыг оруулсан юм. Хоёрдугаар хагаст тэд энэ хэмнэлээ алдаагүй бөгөөд Роберто Альварадогийн чихэр мэт дамжуулалтыг Рауль Хименез уран тансаг төгсгөснөөр итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Хэдийгээр өрсөлдөгч Өмнөд Африкийнхан хэмнэлээ, сүр сүлдээ олох гэж хичээсэн ч болоогүй. Өмнөд Африкаас ядаж байхад хоёр тоглогч улаан хуудас авч, тоглолтын сүүлчийн мэдлийн цагт хожиж явсан Мексикээс ч улаан хуудсаар талбайгаас хөөгдсөн. Мексикийн шигшээ багаас улаан хуудас авсан төвийн хагас хамгаалагч Цесар Монтес Өмнөд Солонгостой тоглолтод оролцохгүй.
Өмнөд Солонгос өмнө нь ДАШТ-нд Мексиктэй хоёр удаа учраа таарч хоёуланд нь хожигдсон. Гэхдээ энэ жил байдал арай өөр байгаа...
Азийн баруудын гоёмсог тоглолт
Өмнөд Солонгосын шигшээ хэсгийн эхний тоглолтдоо Чехийн шигшээ багийг 2-1 хожиж хөгжөөн дэмжигчдийн зүрхийг булгилуулсан. Азийн баруудын нягт ойлголцол, бөмбөг эзэмшилт, ухаалаг байдал нь өрсөлдөгчийнхөө хамгаалалт сэтэлж байлаа. Чухам иймээс л тэдний тоглолтыг үзсэн хэн нэгэн хөгжөөн дэмжигч нь биш байсан ч нүдээ салгаж чадахааргүй гоёмсог байсан юм. Хэдийгээр тэд ур чадвартай хууралтгүйгээр энгийн мэт харагдсан байж болох ч биеийн хүчээр илүү байлаа.
Ялангуяа Хонг Мён-Бо олон гайхалтай боломж үүсгэсээр байв. Гэвч нөгөө талаас Чехийн хаалгач сайн байж олон ч боломжийг нь няцаасан. Чехийн хаалгач Матей Коварын тоглолтын ачаар Чехийн шигшээ баг амьсгаа авахтайгаа байж хоёрдугаар үеийн эхэнд Ладислав Кречи талбайн хажуугаас оруулсан бөмбөгийг чулуу болгож тэргүүлж эхэлсэн. Гэвч Өмнөд Солонгосын тоглолт уналгүй улам сэргэсээр энэ гоолоос ердөө 10 минутын дараа Хванг Ин Бём торгуулийн талбайд уран тансаг тоглолт үзүүлэн гоол оруулж, тэнцээг багтаа авчирсан. Улмаар тоглолтын төгсгөлд буюу 80 дахь минутад сэлгээгээр орж ирсэн О Хёнг-Гью гоол оруулж тэргүүллийг багтаа авчирсан юм. Хэдийгээр Чехийн багаас энэ хооронд мөргөж гоол оруулсан ч отон тоглолтын дүрмээр тооцоогүй билээ.
Өмнөд Солонгос vs Мексик тоглолтоос юу хүлээх вэ?
Дэлхийн аваргын хүрээнд Өмнөд Солонгос Мексиктэй хоёр удаа таарч, хоёуланд нь хожигдсон. Мексикчүүд эхний тоглолт шигээ шахсан тооглолт үзүүлж чадвал өрсөлдөгчөөсөө давуу талтай. Хэдий тийм боловч Өмнөд Солонгосын шигшээ тактикийн нягт тоглолт үзүүлж чадвал Мексикийг талбайд нь сандаргаж болзошгүй.

Сэтгэгдэл ( 0 )