Туул голд сэлж байсан 23 настай эрэгтэй живж амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс орчмын Туул голд хүн живсэн тухай дуудлага долоодугаар сарын 2-ны өдрийн 19:58 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т. (23 настай, эрэгтэй) Туул голд сэлж байгаад живсэн байжээ.

Улмаар аврагчид эрэн хайх ажиллагаа явуулж, анх усанд орсон газраас 160 орчим метрийн зайд, голын урд эргээс талийгаачийн цогцсыг олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(103.229.120.228) 16 минутын өмнө

Хүмүүс амиа алдахгүйгээр кайф авах аюулгүй ажиллагаанд суралцах ёстой. Амиа алдах эрсдэлийг тооцох ухаанд өөрсдийгөө бэлтгэж мэдлэгт суралцаахрай залуусаа.

0  |  0
Top