FIBA 3x3 ДАШТ 2026: Варшавт манай тамирчдыг юу хүлээж байна вэ

Я.Болор | Zindaa.mn
14 цагийн өмнө

3x3 сагсан бөмбөгийн төрөлд манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд тогтмол дэлхийн шилдэг багуудын тоонд багтдаг. Спортын энэ төрлийн нэр хүнд жил ирэх тусам өссөөр байна. Олимпын албан ёсны төрөл болоод удаж буй бөгөөд томоохон тэмцээнүүдийн тоглолтуудыг дэлхий даяар сая сая хүн үздэг болжээ.

2026 оны зургаадугаар сарын 1-7-ны өдрүүдэд Польшийн Варшав хотноо FIBA 3x3 World Cup 2026 тэмцээн болох гэж байна. Тэмцээнийг FIBA-гийн албан ёсны түнш, дэлхийд алдартай бооцоот компанийн нэг болох 1xBet дэмжин зохион байгуулж байна.

Монголын эмэгтэй баг: Шилдэг баг гэдгээ дахин батлах зорилготой

Жилийн өмнө Улаанбаатар хотноо болсон ДАШТ-д манай эмэгтэй шигшээ баг финалд шалгарч, зөвхөн Нидерландын багт ялагдсан билээ. Эх орондоо 50 мянган хөгжөөн дэмжигчдийн өмнө мөнгөн медаль хүртсэн нь ирэх жилүүдэд өндөр амжилт гаргах томоохон дохио болсон.

Түүнээс хойш багийн үндсэн бүрэлдэхүүн бараг өөрчлөгдөөгүй нь 3x3 төрөлд маш чухал үзүүлэлт юм. Учир нь энэ төрөлд тоглогчдын хоорондын ойлголцол хувь хүний ур чадвараас дутахгүй ач холбогдолтой.

Багийн гол найдвар бол дэлхийн чансааны 12-т бичигдэж буй О.Хулан. Түүний ширүүн, буулт хийдэггүй тоглолтын хэв маяг нь багийн тэмцэгч зан чанарыг илэрхийлдэг гэж үнэлэгддэг. Мөн 2025 оны турш өндөр үр ашигтай тоглолт үзүүлсэн залуу од Н.Нандинхүсэлд ихээхэн найдвар тавьж байгаа.

Эмэгтэй шигшээ багийн боломж

2026 оны ДАШТ-ий сугалаагаар манай баг В хэсэгт багтсан бөгөөд тус тэмцээний гол фаворитуудын нэг болох АНУ-ын багтай өрсөлдөнө. Сүүлийн Олимп (3-р байр) болон ДАШТ-д (шөвгийн наймд хасагдсан) хангалтгүй амжилт үзүүлсэн америкчууд энэ удаа зөвхөн түрүүлэх зорилготой ирэх нь гарцаагүй. Мөн дэлхийн чансааны 3-т бичигддэг Испани, 14-т эрэмбэлэгдсэн Унгар, 15-р байрт буй Австралийн багууд энэ хэсэгт багтжээ.

Хялбар тоглолт гэж байхгүй ч манай баг өндөр төвшинд тоглож чадвал хэсгээс эхний гуравт багтах бүрэн боломжтой. Харин хасагдах шатанд оноолт ихээхэн нөлөө үзүүлнэ.

Эрэгтэй шигшээ баг: Үе солигдож, шинэ зорилго эхэлж байна

Монголын эрэгтэй шигшээ баг Азийн хоёр удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцдог. Өмнөх үеийн домог болсон тоглогчид аажмаар залуу үедээ зайгаа тавьж эхэлжээ. Варшавт оролцох бүрэлдэхүүнд 2023 оны Азийн цомын MVP, 36 настай Д.Дэлгэрням багтаагүй байна. Одоогоор Монголын эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 11-т бичигдэж байгаа нь эмэгтэй багийнхаас ердөө нэг байр доогуур үзүүлэлт юм.

2026 онд тэд Азийн цомын шөвгийн наймд шалгарч, Японд 21:20-ийн харьцаатай тун ойрхон ялагдсан. Багийн гол найдвар бол хувийн чансаагаараа дэлхийд 51-д эрэмбэлэгдэж буй А.Ананд юм.

Эрэгтэй багийн боломжийг үнэлэх нь

ДАШТ-ий сугалаагаар Монголын баг нэлээд хүнд хэсэгт орсон. Тэдний гол өрсөлдөгчид нь дэлхийн чансааны 2-т бичигддэг АНУ болон 2021 оны Олимпын аварга, дэлхийн чансааны 7-д бичигдэж буй Латвийн багууд юм. Мөн Чех (18-р байр), Польш (20-р байр)-ийн багууд цаасан дээр арай сул харагдаж болох ч талбайн эзэн Польшийн баг хөгжөөн дэмжигчдийн асар их дэмжлэгтэй тоглоно.

Гэсэн ч манай баг үзэгчдийн дарамт болон өрсөлдөгчдийн нэр хүндийг даван гарах сэтгэл зүйн бэлтгэлтэй байж чадвал хэсгийн эхний гуравт багтах боломж бүрэн бий. Тэмцээний хамгийн дээд зорилго нь 2018 оноос хойш хүрч чадаагүй шөвгийн наймд дахин шалгарах явдал юм.

Олон улсын 1xBet компанийн сагсан бөмбөгийн шинжээчдийн үзэж байгаагаар 3x3 сагсан бөмбөг нь Монголын тамирчдад шинэ боломжуудыг нээж өгч байна. Энэ төрөл нь өндөр ачаалал, маш хурдан хэмнэл, тэсвэр тэвчээр шаарддгаараа онцлог бөгөөд эдгээр чанар нь Монгол тамирчдын онцлогтой төгс нийцдэг. Тиймээс Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудын тоглолтууд Польшид болох энэхүү тэмцээний хамгийн сонирхолтой мөчүүдийн нэг байх нь дамжиггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top