ДАШТ-2026 | Гурван арслангууд хариугаа авч чадлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ны “L” хэсэгт учраа таарсан Англи-Хорватын тоглолт 4:2 харьцаагаар Английн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр тэд найман жилийн өмнө ДАШТ-ний хагас шигшээд Хорватад ялагдсан хариугаа авч чадлаа.

Тоглолтын эхнээс л Англичууд эрч хүчтэй шахсан тоглолт үзүүлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч торгуулийн талбайд хашир туршлагатай Лука Модрич алдаа гарган Мадуэкэг унагаав. Шүүгч өчиггүй 11 метрийн торгуулийн цохилт заасан. Ингэснээр Английн шигшээ багийн шинэ цагийн домог Харри Кейн торгуулийн цохилт цохихоор болсон юм. Эхлээд түүний цохилтыг Хорватын хаалгач Ливакович хаасан. Гэвч хаалгач эсрэг багийн тоглогч цохихоос өмнө хаалганы шугамнаас гарч, Гвардиол эрт хөдөлсний улмаас энэ цохилтыг цуцалж дахин цохихоор болсон юм. Ийнхүү Кейн хоёр дахиа цохиход алдалгүй хаалганд оруулснаар багтаа тэргүүллийг авчирлаа.

Тоглолтын эхэнд Сакагийн гэмтэл санаа зовоож байсан ч торох юм алга. Бүтэн улирлын турш Реал Мадридад өөрийн ур чадвараа харуулж чадаагүй Жюд ч гайхалтай байлаа. Английн шигшээ багийн бүх цаг үеийн домог Харри Кейн шигшээ багтаа 81 гоол орууллаа. Энэ бол Английн шигшээ багийн хувьд төгс эхлэл.

Эхний гоолын дараа Хорватын шигшээ сэргэлт авах гэсэн боловч Англи дундын шугамд гайхалтай байж, хэд, хэдэн удаа аюултай цохисон. Гэсэн хэдий ч 36 дахь минутад Сучичийн дамжуулалтаар Батурина баруун хөлөө гайхалтай гоол оруулснаар тоглолт тэнцсэн. Хорватчууд тэнцүүлээд удаагүй байхад буюу ердөө зургаа дахь минутад эхний гоолын эзэн Харри Кейн Деклан Райсын дамжуулалтыг чулуу болгож багтаа тэргүүллийг дахин авчирсан юм. Ингэснээр тэрээр Английн шигшээ багийн нэрийн өмнөөс ДАШТ-нд 10 гоол оруулж, алдарт Гари Линекерийн амжилттай эн зэрэгцлээ. Тоглолтын эхний хагас энэ дүнгээрээ дуусах нь уу гэтэл Английн шигшээ багийн хамгаалалтын сулралыг гайхалтай мэдэрсэн Перисич Петар Мусад дамжуулалт өгч, тэр нь ч гоол болсноор эхний үе 2:2 харьцаагаар өндөрлөсөн билээ.

Эхний үеийн төгсгөлд Хорватаас орсон хоёр дахь гоол “Гурван арслангууд”-ыг бухимдуулсан. Хоёрдугаар үе эхлээд хоёрхон минут өнгөрөөд байхад Эллиот Андерсоны гайхалтай дамжуулалтыг Жюд Беллингем тууж ороод хурц өнцгөөс хаалгачийн баруун буланд оруулснаар багаа сэргээсэн тэргүүллийг авчирсан юм. Ингэснээр тэрээр дөрвөн томоохон тэмцээнд оролцсон европ тивийн хамгийн залуу тоглогч болсон юм. Үүнээс хойш Английн шигшээгээс Райс, Орайли, Гордон нарын цохилтыг хааж, багтаа боломж үлдээсээр л байлаа. Хорватын шигшээ ч олон боломж гаргасан. Ялангуяа дундын шугамд Английн шигшээ олон алдаа гаргаж үүнийг нь ч Хорватууд ашиглаж байлаа. Даанч үр дүнд хүрээгүй. Ингэсээр 85 дахь минутад Маркус Рашфорд Букайо Сакагийн дамжуулалтаар ур чадвараа илтгэсэн гоёмсог нэгэн гоол оруулж тэргүүллийг улам баталгаажууллаа. Сүүлийн гоолын хослол хоёул 72 дахь минутад сэлгээгээр орж ирсэн юм. Алдарт "1xBet" брэндийн хөлбөмбөгийн шинжээчдийн таамагласнаар Англичууд итгэл төгс ялалт байгууллаа. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.229.120.228) 35 минутын өмнө

ТВ үүд яагаад ухрааж үзэх боломжийг хаагаад байгаа юм бэ?\nХөлбөмбөгийг хөлбөмбөг мэддэггүй худлаа инээсэн, хоосон цэцэрхсэн хэдэн бацаан тоглолтын тойм гээд нэг юм хөтлөх маягтай. Хөлбөмбөгийг эмоццтой үзэх дэлхийн тэрбум тэрбумын өчүүхэн хэсэг болох монголчуудын үзэх эрхийг хааж өөрсдийнхөө зэвхий царайг харуулахыг хичээсэн хэдэн бацаан яршиг бна л даа. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхийг мэддэггүй сонирхогч байхгүй.

1  |  0
Top