
Супер модель Хейли Бибер өнгөрсөн долоо хоногт 26 насны төрсөн өдрөө Токиод ойр дотнын хүмүүсийн хамт тэмдэглэсэн.
Кендалл Женнер, Жастин Бибер нар япон хоол идэж, байгалийн сайханд зугаалсан гэнэ.
Ямар бэлэг авснаа тэр олон нийтийн сүлжээнд гайхуулаагүй. Ямар ч гэсэн Жастин цахим сүлжээнд “Хамгийн хайртай чамдаа хамгийн сайхан өдрийг хүсэн ерөөж байна. Чи миний амьдралыг гайхамшиг болгодог. Хайртай шүү” гэж бичсэн байлаа.
Өнөөдөр тэд Лос-Анжелес хотдоо эргэн ирсэн бөгөөд тэр дороо папарацци нарт баригдсан.
Хейли шулуун жийнсэн өмд, том хар свитер, Vans кэдтэй байлаа.
Харин Жастин хурц өнгийн өмд, жийнсэн кепка, цагаан свитер өмссөн байв.
Сэтгэгдэл ( 0 )